Tuesday, March 20, 2012

ПАСХИ АРЛЫН НУУЦЛАГ ХҮН ЧУЛУУНУУД

ПАСХИ энэ аралын талаар үлгэр домог мэт баримт олон байдаг. Гэвч би энэ удаа уншиж, сонсож байсан баримтаа нэгтгэн та бүхэнд хүргэж байна. Энэ арал нь Номхон далайд Өмнөд Амеркийн эх газраас 3700 км, хүн оршин суудаг хамгийн ойрын арлаас 100 км зайд Полинейзийн арлуудын хамгийн зүүн хэсэгт оршино. Интернэтээс хайгаад Папа-Нуи(Полонейзчүүд ингэж нэрлэдэг юм гэсэн. Арлын нэрний талаар зөндөө л юм бичсэн байна лээ түүнээс энд Эх газрын төгсгөл гэсэн утгаар нь авлаа) буюу Пасхи(Англиар Easter island гэж хайвал их мэдээлэл олж болно) гэж нэрлэдэг болохыг олж мэдэв. Энэ арлыг 1722 оны 4 сарын 5 буюу яг улаан өндөгний баяраар Голладын судлаач Якоб Роггевен гэгч нөхөр нээж  Пасхи арал-Paasch-Eyland Испаниар  Isla de Pascua(18 зууны Даач буюу Голланд хэлэнд улаан өндөгний баяр гэсэн утгатай үг гэнэ) гэж нэрлэжээ.
    Тэнгисийн хягзааргүй уудамд цор ганцаар орших эзгүй арал дээр уулын энгэрт лут том чулуун хүн хөшөөнүүдийн (Моай-МOAI гэж нэрлэдэг юм билээ) нар жарган мөчид хар дүрсүүд тэнгисийн хаяа уруу унан сунсаар алга болох нь өөртөө агуулагдах учир битүүлэг нууц түүхийг ил гаргах цаг нь болоогүйг сануулах мэт сэтгэлд хүйт даана. 
      Энэ арал дээрх нийт 887 (зарим баримтанд 900 гаруй, 600 хол гаруй гэсэн байсан.Гэхдээ миний авсан тоо нь http://en.wikipedia.org/wiki/Easter_Island тул билүү баттай гэж үзэж байна ) аврага чулуун хүний хөшөө нь үе үеийн судлаачдын сонирхолыг татсаар ирсэн. Энэхүү хөшөө нь 2.5-50 тонн жинтэй,  ба зарим нь малгай өмсгөн урласан тонн орчим жинтэй байх нь ч бий. Мөн эдгээр хөшөөнөөс гадна Аху-Ahu нэртэй чулуун хавтангууд, агуй, хадны сийлбэрүүд бас бий. Эдгээр аврага хөшөөг хэн яах гэж бүтээв? Энэ арал дээр хэдэн зуун чулуун хөшөө, дутуу хийсэн хөшөө бүхэн хэд хэдэн чулуун уурхай олджээ. Нэгэн хөшөөний нүүрийг бараг бүтэн сийлж дуусгасан боловч толгойн хойд хэсгээрээ уулнаас бүрэн салаагүй байсан нь сонирхолтой. Хөшөөг бүтээгчид яагаад ажлаа гэнэт зогсоов?Өвс ургамал бараг байхгүй алгын чинээхэн энэ арлын цөөхөн хэдэн оршин суугчид чухам юугаар галт уулыг огтлон хоёр гурван байшингийн дайтай өндөр, дэлдэн чихтэй хүн хөшөөг хэнд, юунд зориулан урлаж, ямар нэг хүнд ачааны малгүйгээр хэрхэн эргийн янз бүрийн цэгүүдэд хүргэж, яаж хүчирхэг чулуун хавтангуудыг өргөж чадсан юм бол? Энэ арал дээр бут намхан моднууд ургасан боловч хөшүүрэг, бул чулуу,бат бөх татлага хийж болох бат бөх мод огт байсангүй. Эдгээр нууцлаг асуултанд хариул олдохгүй учир зарим нэгэн нь харь гаригийн айчлалын тухай таамаглалын тусламжтэй хүртэл тайлбарлах гэж оролддог "Пасхи арлын хүн чулуун хөшөөнүүдийн тухай цуутай оньсого" одоог хүртэл үргэлжилсээр байна. Судлаачдын тооцоолсноор эдгээр хөшөөг барихад 5000 эрүүл чийрэг ажиллах хүч шаардлагатай ажээ. Дундаж хэмжээний нэг хөшөөг хийхэд 10 орчим тооны хүн бүтэн 1 жил ажиллах шаардлагатай. Гэтэл энэ арал нь ийм олон хүнийг хүнсээр хангаж чадахгүй гэдэг нь ойлгомжтой. Зарим судлаачид Пасхи арлын эртний оршин суугчид одоогийн Перу хавиас ирсэн гэж үздэг. Андын нурууны TITIICACA нуурын эргээс холгүй орших TIHUANACO хотын туурьнаас аврага чулуун хөшөөнүүд олдсон байна. Энэ эртний соёл иргэншил нь МЭ 500-1000 оны үед эд оргил үедээ хүрээд 1300 оны үед мөхсөн байна. 
Мөн нөгөө талаас арлын оршин суугчид нь МЭ 90 оноос Шинэ Гивинейн Анакена шүрэн арлаас ирж суурьшсан гэж таамагладаг. Энэ арлын оршин суугчдын тухай ярихад Полейнезчүүд, Малайнезчүүдыг орхиж болохгүй.. 
Юутай ч оршин суугчид нь хэн ч байсан ямартай ч  энэ арал нь Полинейзийн арлаас маш алслагдан тул хүн амь нь Европчуудыг  анх суурьших хүртэл бүрэн тусгаарлагдсан байжээ. 1999 онд ПАСХАГААС олдсон арга ясыг шинжилж үзхэд Полейнезчүүдтэй ижил төстэй байжээ.
1860 оны үед нэгэн мишионерээр бичигдэн үлдсэн нутгийн домогт:  Нэгэн удаа Хоту Матуа хааны туслах Хауа Мака унтаж байхдаа түүний сүнс нь өөрийн эзэн хаандаа шинэ газар нээхээр урт удаан аянд гарч Mata ki te rangi(тэнгэр өөд ширтэх мэлмий); гэх нэртэй газар байхыг олжээ. Энэ тухайгаа эзэн хаандаа айлтгахад Хаан өөрийн эхнэр хүүхэд болон ард иргэдээ дагуулан холын аянд гарч эрэл болсон аралдаа ирж "Te pito o te henua" ( Ертөнцийн төгсгөл) хэмээн хэлсэн гэдэг. Шинээр ирэгсэд жимс ногоо, тэмээвэр амьтадаа авчран арал дээр гадил амтат төмс зэргийг тариалсан байна. Эхэндээ арал үржил шимээ өгч байсан боловч яваандаа хөрсний үржил шимгүй болж улмаар ой модоо огтлон шатааж тариалангийн талбай болгож байсан тул арлын байгалийн тэнцвэрт байдал алдагдаж өлсгөлөнгийн аюул нүүрлэжээ. Ингээд нутгийнханы тунд бие биеэ барьж идэх явдал гарч эхэлжээ. Мөн тэд учир битүүлэг хөшөөнүүдийг магадгүй шүсэг бишрэлтэйгээ холбоотойгоор их хэмжээгээр барьж босгоход ой модыг хайр гамгүй хэрэглэснээр арал дээр хоол хүнс улам бүр цөөрсөн байна.
       Харин арлын хүн ам цөөрч, учир битүүлэг хөшөөнүүд үлдсэн тухай тухай Wikipedia-д бичихдээ нэг үе 15000 хүрч байсан арлын хүн амын Европчууд ирхэд ердөө 2000 л үлдсэн байв. Гэвч тэдний зовлон үүгээр дууссангүй шинэ аралд ирэгч цагаан арьстангууд нутгийн уугуул иргэдийг боол болгон зарж, үлдсэн хүн амь нь харынханы авч ирсэн өвчний улмаас амь үрэгдсэн байна. Энэ бүгдийн эцэст арал дээр бишрэл бас айдас төрүүлэм хоорондоо ижил царайтай аврага хүн чулуунууд, зурган бичиг бүхий учир үл тайлагдах Ронгорого хэмээх самбар үлдэж хоцорсон байна.


No comments:

Post a Comment