ТАНИН МЭДЭХҮЙ



Камиказе салхи буюу Хубилай хааны сүйдсэн усан флот

Эртээ 700 зууны oмнo Монгол эрсийн оготор нумнаас тавьсан эрчит сум далайн oршooлгvй хар шуургантай хамт Японы тэнгэрийг зvсэн исгэрч, япончуудын зvрхийг салгануулан чичрvvлж байсан нэгэн цаг vе бий ажээ. Тэр цаг vед Япон орон даяар айдас тvгшvvрт нилэнхийдээ автан, байгалийн аргалашгvй гамшиг мэт харийн энэ тvрэмгийллээс эх орноо хэрхэн хамгаалах вэ хэмээн арга ягтахдаа vндэстэн нийтээрээ нэгэн зэрэг тэнгэр бурханд, далдийн ид шид, хар хvчинд залбиран мºргºж байсан гэдэг. Япон vндэстний тvvхэнд ийм аймшигт vе урьд, хожид хэзээ ч байсангvй. Арлын тэр жижигхэн оронд ººр хэн ч тэгэж халдан тvрэмгийлж байсангvй. Хожим 1945 оны 8 дугаар сард Хирошима, Нагасакид болсон атомын дэлбэрэлтийн хар мººгºн vvл Японы тэнгэрийг бүрхэхэд л энэхүү үндэстэн нийтийн айдас нь цор ганцхан удаа эргэн сэргээ болов уу. Монгол цэргийн сүр хүчнээс айсан айдас Японы аралд 700 зууны туршид үргэлжилж, Японы аман зохиол, бичгийн зохиолд ч тод ул мөрөө үлдээсэн төдийгүй, шашин зан үйлд ч нөлөөлсөн гэдэг. 
Чухам үүнээс үүдэн дундад зуунд Япон хаалга үүдээ хав бөхөлж аваад, гадна ертөнцтэй харилцаагаа тасалж, энэ нь Мэйжийн эринийг хүртэл хэдэн зууны туршид үргэлжилжээ. Ингэж айлгана гэж байх уу даа. Хэдийгээр харийн нутагт түрэмгийлж, гамшиг зовлонг учруулах нь бахархаад, бардамнаад байхаар зүйл биш ч гэсэн үүх түүхээ эргэн санах үүднээс ихээхэн гарз хохирлоор дууссан тэрхүү үйл явдлын талаар зарим нэгэн эрээвэр хураавар зүйлийг сонсон, сонирхож байснаа хуваалцая.

***

1281 оны 6 дугаар сарын 21-ний өглөө Японы Цюсима арлын загасчид далайн мандалд ер бусын зүйлийг үзээд цочин балмагджээ. Айх, гайхахаа ч ялгаж мэдэхгүй байлаа. Өглөөний манан шингэрэхэд туг хиураа сэрийлгэсэн үй олон хар хөлөг онгоц далайн үзэгдэх мандлыг бүхэлд нь дүүргэсэн байлаа. Далай чухам тэр хар усан онгоцуудаар давалгаалдаг болоо юу даа. Зүүд зэрэглээ юу, ид шид үү? Япончуудын ихээхэн хэсэг нь түүнийг тэнгэрийн бошго, хилэгнэл гэж ойлгосон гэдэг. Цусима арлын засагчид, эргийнхнийг алмайруулан ангайлгасан энэхүү хар усан онгоцууд бол Хубилай хааны илгээсэн Японыг дайлах цэргийн хоёрдахь флот байжээ. Дэлхийн цэрэг дайны түүх бичлэгт монголчуудын оруулсан бас нэгэн шинэ рекорд бол яах аргагүй энэ флот юм. Түүхийн аль ч үед Хубилайн энэхүү хүчирхэг флоттой эгнэх усан цэргийн хүчин байсангүй. Эртний Греê, Персийн хооронд Дардàнеллийн хоолойд болсон дуулиантай дайны үед ч ийм хэмжээний усан цэргийн хүчин хоёр талаас гарсангүй, дундад зууны төгсгөлд Английн колончлолийн эхийг тавьсан Испани-Английн хооронд болсон тэнгэсийн тулалдаанд хоёр талаас нийлээд л 250 гаруй цэргийн хөлөг онгоц оролцсон гэдэг. Дэлхийн хоёрдугаар дайны түүхэнд төдийгүй ерөөсөө дэлхийн цэрэг дайны түүхэнд хамгийн том хосгүй десантийн ажиллагаа болсон хэмээн өнөөдөр өрнөдийн цэргийн түүхчдийн дахин дахин дөвийлгөн ярьсаар байгаа АНУ, Их Британи тэргүүтэй холбоотны нэгдсэн армийн 1944 оны 6 сарын 6-нд Нормандын эрэгт буулгасан цэргийн хүчин л тэрхүү 700 зууны тэртээ Монголчуудын Японы эрэгт буулгасан цэргийн хүчинтэй цар хэмжээ, далайцаараа эгнэж очихоор байгаа юм. Энэхүү “Оâерлорд” хэмээх нэртэй ажиллагаанд холбоотны десантийн 150 мянган цэрэг оролцжээ. Гэхдээ энэ тоонд агаараас буулгасан десантийн цэрэг ч бас орчихдог. Десантийн довтолгооны жижиг завèéг оруулаад 7000 орчим хөлөг онгоц байсан гэдэг. Харин Хубилайн дээрх флотод 4100 гаруй усан онгоц бүхий 150 мянга гаруй цэргийн хүчин оролцжээ. Энэ нь 1945 оноос даруй 700 зууны өмнө гэхэд өнөө өрнөдийн, тэр дундаа Америкийн цэргийн түүхчид “Манай “Оâерлорд” ажиллагаа хосгүй” хэмээн гайхуулаад байхааргүй л байгаа юм даа.
Зураг дээр дээрх үйл явдал болсон газрыг цагаан цэгээр тэмдэглэжээ. 

***

Хубилайн дайралтын үед Япончууд дотроо хагаралтай, ихээхэн цэрэгжсэн, байнгын дайн самуунтай, цэргийн эрхтнүүдийн буюу Камакурагийн ордны засаглал ид хүчээ авч байсан үе байжээ. Гэвч харийн гүрний хүчирхэг довтолгоон, айдас тэднийг нэгдсэн хүчин болгож, үндэстэн нийтээрээ дотоодын самуунаа мартаад нэгэн хүчин болон Монголын армийн эсрэг шаргуу тэмцжээ. Ямар ч үед өөр хоорондоо толхилцон байсан ханлигууд харийн довтолгооны өмнө нэгдэж, өвөр зуураа муудалцан байсан ахан дүүс гамшиг зовлонгийн өмнө ойртдог. Гэвч өрнөд Европоос, өмнөд Сүнг дуустал шувтлан байлдсан цэрэг дайны асар их туршлагатай, Монголын мэргэжлийн армийн эсрэг хийж буй тэдний тэмцэл тийм ч удаан хоргоон тогтохооргүй байжээ. Японы арлыг айдас хүйдэс далайн хүйтэн хар давалгаан мэт нөмрөн авлаа. Бүүр зүүн эргийн заãаñчид хүртэл Юаны цэргээс айхдаа далайдаа загасчлахаар гарахаа ор тас мартаад гэртээ бүгэн тэнгэр бурхандаа, ер нь юу таарсандаа л залбирч гарчээ. Японы бүх сүм хийдэд Монголын цэргийн эсрэг, тэдний эр зориг, сүр сүлдийг мохоох хараалын ном уншиж байжээ. Тухайн үед их нэр нөлөөтэй байсан эрдэмт лам гэгддэг Ничран хувраг Imageтэргүүтэй 250 лам Камэяма болон Гоуда ордонд нэгэн зэрэг бясалгал үйлдэн нэг хүн өдөрт 1200 боть ном, нийлээд 300 000 ном уншиж хараал хийжээ. Зарим сурвалжид 1000 лам хараал хийсэн ч гэдэг. Мөн Японд зэний шашныг дэлгэрүүлж явсан хятад лам У Ань нарын лам нар монголын цэргийн эсрэг зад тавьжээ. Зураг дээр Монголчуудын довтолгооны няцаахад чухал үүрэг гүйцэтгэсэн Ничран хуврагын хөшөө  

Японы цэргийн эрхтэнүүд нэг дор цугларан энэ аюул гамшигийн өмнө хэрхэхээ хэлцэж, цэрэг дайныг Хожа Токимунэ биеэр удирджээ. Монгол цэрэгтэй тулсан байлдаануудын тухай Японы түүх сударт маш олонтаа өгүүлсэн байдаг байна. Монгол цэргийн нум Япончуудынхаас хоёр дахин оготор мөртлөө сум нь харин хоёр дахин хол зайнд тун оночтойгоор тусч, маш их сүйтгэл учруулж байсныг гайхан, балмагдан бичсэн байдаг гэнэ. Бас Монгол цэргүүд агаарт тэсэрдэг сум, их буу хэрэглэж, хэнгэрэг дэлдэн их чимээ үүсгэдэг нь Япончуудын хувьд үзэж хараагүй цоо шинэ юм байлаа. Монголчууд бүрээн дуугаар нэгэн зэрэг хөдөлж, мөн дуунаар давшин, ухрах нь, тарах, бөөгнөрөх нь гайхалтай сонин байсан гэнэ. Монголчууд байлдааны догшин их хар сүлдийг өргөж, сүр хүчнийг бадруулан байлджээ. Япончууд ч мөн мөчөөгөө өгсөнгүй, хүчээ шавхан эсэргүүцсэн байна. Тэдний хувьд эх нутгаа харийн түрэмгийллээс өмгөөлөн байгаа учир маш шаргуу эсэргүүцжээ. 1281 оны 6 сарын сүүлч, долоон сарын эхээр монгол цэргийн довтолгоон ширүүсч, Шиндуу хэмээх Монгол жанжинаар удирдуулсан зүүн замын цэрэг Цюсима арлаар довтолж, Фань Вэньху хэмээх хятад жанжинаар удирдуулсан Юаны төв замын цэрэг Хиродо арал, Кюшюгийн Така-шима арлуудыг дараалан авав. Японы цэргийн гол удирдагчид болох Цүнэ Сүкэ, Сүкэ Еши нар хүндээр шархдан дайны талбараас хөндийрч, Сүкэ Токи нь монгол цэргийн суманд сийчүүлэн үхжээ. Монголчуудын довтолгоон энэ эрчээрээ үргэлжилсэн бол Япончууд яах байсныг бүү мэд. Гэвч тэднийг тэнгэр бурхад нь ивээж... Монгол цэргийн удирдлагуудын дунд хагарал гарч, довтолгоон зогссон төдийгүй эргээд усан онгоц руугаа буцацгаасан байна. Уг нь Хубилай хаан энэхүү хүчирхэг флотоо зүүн өмнөд Азид аян дайн хийж, ихэд туршлагажсан Монгол жанжин Зүрчид угсааны Алахаанаар удирдуулсан боловч тэрээр флотыг Шар тэнгэст орохоос өмнө гэнэтийн тохиолдлоор нас баржээ.

Зураг дээр Хаката булангийн усны ёроолоос гарсан Монгол цэргийн хэрэглэлүүдээс  

 Ингээд түүний оронд Флот командлах үүргийг Атаахай хэмээх нэгэн Монгол жанжинд даалгасан гэдэг боловч түүний нэр Японы түүх шаштируудад огт дурдагдсангүй, харин төв замын цэргийг командлан байсан Фань Вэньху хэмээх хятад жанжин үнэн хэрэг дээрээ цэргийг ерөнхийд нь захиран байсан бололтой хэмээн судлаачид тэмдэглэсэн байх юм. Ерөөсөө уг довтолгооны амжилтгүй болсоны нэг шалтгааныг Хубилай хаан энэхүү Хятад жанжинд их эрх мэдэл өгч явуулсантай ч холбон тайлбарласан нь байх. Фань Вэньху цэргийн довтолгооныг цааш өрнүүлэн давшихийн оронд шинээр эзэлсэн газар нутагтаа хэрхэн тариалан тарих вэ, яаж амь мэнд энэ дайнаас буцах вэ гэсэн сэтгэгдэлтэй байсан гэнэ. Энэ бүхнээс болж Фань Вэньху болон Монгол жанжин Шиндуу, Солонгос жанжин Хон Тагу, Ким Панён нарын хооронд хагарал гарч нэгдсэн командлал, төвлөрсөн довтолгоон хийж чадахгүй болсон байна. Тэгээд монгол цэрэг бүтэн сар орчмын хугацаанд гол бус хэд хэдэн арлаар тойрон төдийлөн ашигтай бус ойр зуурын дайралт хийсээр цаг алдаж, энэ зуур Япончууд ч нэг сэхээ авч, хүчээ базааж байжээ. 7 дугаар сарын сүүлээр Монгол цэргүүдийн дийлэнх хувь нь далайдаа гарч, усан онгоцондоо буцжээ. Яг энэ үеэр 8 дугаар сарын нэгний өглөөгүүр далайд шуурга дэгдэж, үдшээр ширүүшсээр шөнө гэхэд аянгат аадар орон, маш хүчтэй хар шуурга хөдөлжээ. 8 дугаар сарын 2-ны өглөө гэхэд шуурга ч намдаж, цусанд будагдсан мэт их улаан наран далайн мандалд хөөрөхөд Японы тэнгэсийг дүүргэн байсан нөгөө үй олон цэргийн хөлөг онгоцууд бүгд үзэгдэх бараагүй болсон байлаа. Ганцхүү далайн мандалд эвдэрсэн хөмөрсөн онгоцны сэг, шураг хаа нэгтэй хөвөн, далайн эргийн хад цохионд гуядагдан сүйрсэн хөлөг онгоцны араг яс энд тэнд ёрдойн байжээ. Ийнхүү дэлхийн цэрэг дайны түүхэнд урьд хожид байгаагүй Монголын хүчирхэг их флот ганцхан шөнийн дотор далайд живж, зарим сударт бичсэнээр 150 мянган цэрэг амь үрэгдсэн байна. Цөөн тооны хятад, солонгос цэргүүд амьд үлдэн, нутгийн зүг санд мэнд буцацгаасан ба уулаасаа усанд муу монгол цэргүүд бараг толгой дараалан тэнгэсийн шорвог усанд үйжээ. Далайн шуурганаас амьд үлдэн эргийн зүг тэмцэн ирсэн бүхнийг нь самурайн сэлэм тосон, хайр найргүй хяргаж байжээ. Түүх сударт бичсэнээр тэр их цэргийн тал хувь нь л Монголчууд байсан, үлдсэн хэсэг нь Солонгос болон Хятадын нутгаас татсан цэрэг байсан гэдэг. Монгол цэрэг гэдэгт мөн зүрчид, уйгур цэргийг ч оруулан тооцдог байжээ. Гэсэн ч 40 гаруй мянган монгол эрс тэрхүү дайнд оролцжээ. Тэднээс чухам хэд эх нутагтаа эсэн мэнд очсон тухай ямар ч мэдээ сэлт алга байна. Ийнхүү мянга мянган монголын зоригт эрс харийн далайд ясаа тавьжээ. Гэхдээ энэ бол эхний удаагийн сүйрэл биш байлаа.

***

1281 оны энэхүү эмгэнэлт явдлаас 7 жилийн өмнө мөн яг ийм юм болжээ. 1274 оны намар 10 дугаар сарын эхээр Солонгосын Масанаас Японы арлын зүг хөдөлсөн Их Монгол улсын цэргийн флотыг мөн дээрхийн адил хувь тавилан тосож байлаа. Энэхүү эхний удаагийн аянд Монгол, Солонгос, Хятад нийлээд 25 мянга гаруй цэрэг, их бага 900 гаруй усан онгоцтой оролцжээ. Энэ тоо ч бас далайн цэргийн түүхэнд дээгүүрт бичигдэх тоо юм. Энэ цэргийн бүрэлдхүүнд 4000 гаруй монгол цэрэг жанжин Шиндуугийн удирдлаган дор тулалдаж, цэргийн гол хүчин болох 15000 орчим хятад цэрэг хятад жанжин Лю Фусянын удирдлаганд, үлдсэн нь Солонгос жанжидын удирдлагад байжээ. Зураг дээр Монголчуудын довтолгооноос сэргийлэн 1274 оноос 1281 онуудад Хаката буланд Япончуудын байгуулсан хамгаалалтын хэрэм.  

Шиндуугийн удирдсан Монгол цэргүүд 10 дугаар сарын эхээр өнөөх Цюсима аралд гарч, хэдэн өдрийн ширүүн довтолгооны дараа тус арлыг эзэлж авчээ. Тэгээд Хокозаки болон Ики арлуудыг дараалан эзэлж, Изамү арлыг довтолжээ. Цаашлан Солонгос цэрэгтэй нийлэн Япончуудын гол түшиц газар болох Хаката хотыг довтолсон байна. Япончууд хэдийгээр маш их эрэлхэг зориг гарган тулалдсан ч Монгол цэргийн эрчит сумны өөдөөс яаж ч чадахгүй байлаа. Япон даяараа Монгол цэргийн эсрэг хараалын ном уншиж, далайн хүчит хар шуурганаа урин дуудаж байлаа. Яг ийм эгзэгтэй үед Монголын армийн гол хүчнийг командлан байсан хятад жанжин Лю Фусян дайны талбарт хүндээр шархдан далайдаа онгоцондоо гарахад түүний удирдлагад байсан 15 000 хятад цэрэг бүгд буцаж далайдаа гарчээ. Монгол болон Солонгос цэргийн хүчин мөхөсдөж, цэргийн шуурхай зөвлөлгөөн хийсэн байна. Ингээд цэргийн хүчин дутагдсан тул хятад цэргийн араас онгоцондоо гарах нь зүйтэй гэж шийдээд 10 дугаар сарын 20-ны орой хуурай газраас далайд гарч, онгоцондоо очжээ. Гэтэл үдшээс эхлэн далайд гэнэтийн хар үүл гаран, шиврээ бороо орж эхэлсэнээ шөнө дундаас хүчтэй хар шуурга дэгдэн цэргийн хөлөг онгоцуудыг дараа дараалан хөмөргөж гарчээ. Энд 700 гаруй усан онгоц сүйрч, их цэргийн тэн хагасаас илүү нь усанд живжээ. Чухам энэ золгүй явдлыг Хубилай хаан ялагдал гэж үзсэнгүй. Ихээхэн бэлтгэл, нарийн судлагаа явуулсаны эцэст даагаа нэхэхээр 7 жилийн дараа хоёрдахь флотоо илгээсэн тэр... Гэвч түүнийг өнөөх үхлийн хар салхи аанай л тосон байжээ.

***

Саяхан АНУ-ын “Хистори Чайнелл” хэмээх сувгаар Хубилайн сүйдсэн флотын тухай 2 цаг орчмын баримтат кино гарлаа. Японы хэсэг эрдэмтэд Хаката булангийн усны ёзоорт хайгуул шинжилгээ хийснээр Монгол цэргийн даргачийн дөрвөлжин бичигтэй тамга, хос луун хээтэй ган дуулга, цэргийн тогоо, тэсрэх бөмбөг, модон зангуу зэрэг олон зүйлийг олсон нь Хубилайн Флотын тухай өмнө нь мэдэгдэж байгаагүй олон зүйл ч тодорхой болгоход тус болж байгаа бололтой юм. Тэдгээрээс хамгийн сонирхолтой нь тус сүйдсэн онгоцны үлдэгдэлүүдэд анализ хийж үзэхэд гүн өехий, залаатай задгай далайн бус харин хавтгай ёзоортой гол мөрний усан онгоцууд байжээ. Чухам энэ нь флот далайн шуурганд хөмрөсний гол шалтгаан гэж үзэж байна. Харин яагаад гол мөрний усан онгоцуудыг далай тэнгисийн дайнд ашигласан талаар нэвтрүүлэгт оролцогсод дараах таамаглалийг дэвшүүлж байна. Хубилай хаан маш богино хугацаанд асар олон тооны /4000/ усан онгоц бэлтгэх тушаал өгсөн тул гүйцэтгэгч хятад жанжид нь Өмнөд Сүн улсад хэрэглэгдэж байсан голдуу ихээхэн хэмжээний гол мөрний дайн болон тээврийн зориулалттай усан онгоцуудыг авчирч, далайн болгон тоноглон засварлаж дайнд оролцуулсан бололтой гэнэ.

***

Зураг дээр Монголчуудын довтолгооны тухай зурагт хуйлмал номоос. 14 дүгээр зуунд бүтээгдсэн  

Хубилайн хоёр дахь флотыг сүйрэхэд Японы эх газарт 10 орчим мянган монгол цэрэг үлдсэн тухай бүүр түүрхэн мэдээлэл олж сонсонсон. Тэнд дурдсанаар тэр цөөн монгол цэрэг хэдийгээр гол хүчнээсээ салан, удирдлагагүй болсон ч дотроосоо нэгнээ сонгон удирдуулаад далайн давалгаа мэт Японы арлын гүнээс ар араасаа ирэх довтолгооныг нэг сарын турш няцаасаар байжээ. Энэ хооронд эвдэрсэн завь онгоцуудаа засахыг оролцож, гэвч нэгдүгээрт тэдэнд солонгос мужаан байсангүй, нөгөөтэйгээр самурай нарын өдөр шөнөгүй ширүүн довтолгооны дундуур тийнхүү хөлөг онгоц засаж сэлбэнэ гэдэг бүтэхгүй ажил байлаа. Арайхийж бүтээснийг нь Япончууд шөнөөр довтолж галдачихна. Тэд Монголын их цэрэг эргэж ирнэ, Хубилай хаан яавч зүгээр байхгүй, Япончуудын хандыг сайн дарж өгөх болно хэмээн итгэж самурайн зэрлэг суман дундуур далайн мандлыг сүүлчийн мөчөө хүртэл итгэл найдвар тавин харсаар байжээ. Хэдийгээр их тэвчээр гарган тулалдсаар байсан ч арлын гүнээс ирэх япончуудын арми тасарсангүй, эхний эгнээг нь хяргахад араас нь шинэ шинэ арми тулалдаанд нэмэн орж ирсээр байжээ. Ар тал байхгүй, хүнс хоол дутмаг, монгол цэргийн гол сүнс сүлд нь болсон морь байхгүй цөөн хэдэн монгол цэрэгт үхэл гэдэг тун тодорхой болжээ. Тэд бүхэл бүтэн үндэстэнтэй тулалдаж байгаагаа сайтар мэдэж байлаа. Япончуудад бууж өгөх тухай ойлголт ч байхгүй. Самурай нар олзлогдсон зарим нэгийг нь тэдний нүдэн дээр шууд хэрцгийлэн хороодог байжээ. Тэгээд хамгийн сайн хамгаалалт бол хамгийн сайн довтолгоон байдаг гэсэн хувилбарыг сонгож авчээ. Тэд алагдсан самурайн хувцас, хэрэглэл, туг хиурыг нь шөнөөр тайчин авч, хувцаслаад, самурайн нэгэн бүлэг цэрэг болон хувирч, тэдний туг хиурыг нь хийсгэсээр, үүр шөнийн үнэгэн харанхуй, өтгөн мананг ашиглан, самурайн нэгэн хэрэм цайзын гадаа очжээ. Үүд сахиж байсан цэргүүд ч тэднийг Японы гүнээс шинээр нэмэн ирж байгаа самурайн бүлэг байна хэмээн бодож, хаалга үүдээ нээж өгөхөд шалавхийн орж уг цайзыг эзлэн авсан байна. Энэ хэрэмд Японы нэлээд нөлөө бүхий язгууртаны эзэмшилд байдаг, тэнд орд өргөө нь ч байсан гэдэг. Монгол цэргийн үлдэгдэл тэрхүү цайзыг хэсэг хугацаанд тогтоон барьжээ. Гэвч өдөр өдрөөр, цаг мөчөөр эх газраас алслагдан таслагдсан тэдний хүчин шавхарах нь аргагүй юм. Самурай нарын эгнээ эх нутгийнхаа гүнээс үерийн усан мэт ар араасаа түрхэрэн нэмж ирсээр байв. Зугтаах орон зайгүй болсон, амь зулбан нуугдах нүх сүвгүй ийм тохиолдолд хомрогонд орсон чоно эцсийн мөчид эргэж дайрдаг лугаа адилаар Монголчууд сэтгэж, эцсийн хүчээ шавхан Японы эзэн хааны ордон руу дайрч эзлэхээр хэд хэдэн удаа шаргуу оролдсон байна. Яг л шатарт байдаг шиг ноёныг нь унагахаар... Хэрвээ Японы хааны ордоныг эзэлж, эзэн хаан, эрхт шогуныг нь барьцаанд авч чадвал тэрхүү бүхэл бүтэн үндэстний, армийн, их далайн бүслэлтээс мэнд мултрах цор ганцхан боломж энэ байсан нь ямраар ч сэтгэхэд ойлгомжтой. Гэсэн ч тэдний энэ оролдлого амжилтанд хүрэх магадлал мянганы хувиар хэмжигдэж байсан нь ч бас ойлгомжтой. Гэвч эцсийн цор ганц боломжийг шавхан ашиглах нь гагцхүү Ази, Европыг хөндлөн гулд туучин гаталсан Монгол дайчдын үр сад, чин зоригт, самбаа, бодлого төгөлдөр эрсийн л ажил билээ. Тэд аз хийгээд эзэд найдсангүй, гагцхүү өөрсдийн эр зориг, авхаалж самбаа, ийм хүнд сорилтыг туулж чадах тэвчээр чадвартаа найдсан байна. Цөөхөн монголчуудын тэрхүү зоримог, шийдмэг дайралтууд чоно авлаж мэдэхгүй, бартай улаан гараараа тулж үзээгүй самурай нарын зүүдэнд ч оромгүй явдал байж. Эх нутаг дээрээ, их армиараа хамгаалуулсан Японы тэргүүнүүд тэрхүү өдөр шөнөгүй тулсаар ядарч туйлдсан, сум хэрэглэлээ шавхсан Монгол цэргийн нэг түм хүрэхгүй үлдэгдэлээс юуны айх билээ. Цөмөрч орсон өнчин ганц хүү бэрс болдогсон билүү. Гэсэн ч Монгол цэргийн энэ овжин довтолгоон Камакурагийн ордоныхоныг ихэд сандаргаж, барьц алдуулжээ. Монгол цэргийн сүүлчийн хүн Японы эзэн хааны ордны хэрмийн ёзоор самурайн хурц илдэнд хэдэн хэсэг тасар цавчуулан унасан хойно л тэд сая нэг юм эдгээр цөөхөн үлдэгдэл монгол цэрэг ийнхүү байлдаж байгаа юм, хэрвээ Юаны их флот бүтнээрээ арлын гүн рүү довтолсон бол юу болох байсныг айдас хүйдсээрээ голдоо ортлоо мэдрээ болов уу. Гэвч Япончууд өнөөг хүртэл Монголчуудын довтолгооныг няцаасан нэгэн гол хүчин зүйл бол өөрсдийн шаргуу, эрэлхэг эсэргүүцэл хэмээн зарлан мандуулсаар байдаг байна. Гэсэн ч тэдний зүрх сэтгэлийн гүнд орсон айдас нь өөрийн эрхгүй далайн шидэт хар салхинд шүтэх шүтлэгийг бий болгожээ. Далайн шидэт хар салхинд тахилга өргөх сүм ч олноороо байгуулагдсан байна. Өнөө ч түүндээ мөргөсөөр байдаг гэнэ. Монгол цэргүүдийн шарилыг нэгэн дор, хадан хавцалд цуглуулж булаад тэрхүү булаасан дээрээ Монгол цэргийн сүр хүчин, зориг чадлыг хариулсан шившлэгт чулуун хөшөө бүтээн тэдний сүнсийг нь дахин босож ирэхээс сэргийлэн даржээ.

***

Японы Хаката булангийн дэргэдэх Шиганошима хэмээх арлын баруун урд үзүүрт байх энэхүү “Монгол цэргийн онгон” хэмээгдэх хөшөө чулуунд очиж, 700 зууны өмнөх зоригт өвөг дээдсийнхээ шарилд хүндэтгэл үзүүлсэнээ энэ цагийн их эрдэмт хүмүүн, өвгөн түүхч, доктор Ч.Далай авгай нэгэнтээ хуучлахыг миний бие сонсох хувь тохиосон билээ. Тэрээр энэ булшинд очино хэмээн олон жил бодож явсанаа Японд болсон олон орны эрдэмтэдийн нэгэн хуралд оролцох далимдаа гүйцэлдүүлжээ.

Зураг дээр Монголчуудын довтолгоонтой холбоотой хөшөө, оршуулгууд.  

 Алтай, Хангай, Хэнтий гурван тахилгат их уулсаас нэг нэг чулуу авчээ. Бас энэ гурван их уулсын цаст оргил Мөнххайрхан, Отгонтэнгэр, Асралтхайрхан гурвынхаа царамд ургадаг үнэр анхилуун арцнаас ч дээжлэн авсан байна. Мөн хээр талын хөх хомоолноос хэдэн хонгорцогийг авчээ. Японы хил гаалийнхан ийм сонин хачин бараа тээвэрлэн яваа өвгөн эрдэмтэнийг ихэд гайхан эргэлзсэн ч олон оронд нэр нь танигдсан эл эрдэмтнээс хурааж зүрхэлсэнгүй. “Эдгээр нь миний өдөр тутам хэрэглэдэг зүйлс” гэж Далай авгай гаалийнханд тайлбар өгсөн гэнэ. Өвгөн монгол эрдэмтэн Хаката буланд намрын нэгэн жихүүндүү өдөр хүрч очжээ. Далайн зүгээс чийглэг, шорвог хүйтэн салхи сэвэлзсэн, далайн мандал мяралзан давалгаалсан, гэгэлзсэн уйтгартай өдөр байж. Энэ буланд өнөөх Хубилайн цуутай флот сүйрчээ. Хятад болон солонгосууд язгуураасаа өвсөн идэштэй, ямаан омогтой, хөнгөн биетэй учир тэдний шарил далайн давстай усанд амархан нэвчиж, бүгдээр живж, далайн махчин загаснуудын амтархан зоог нь болсон байна. Харин махан идэштэй, цул биетэй, тэнгэр шүтлэгтэй монголчуудын шарил толгой дараалан далайн мандал дээр хөвөн гарч ирсэн байна. Тэр бүгдийг япончууд цуглуулан Шиганошима арлын баруун урд үзүүрийн хадан хавцалд булж дээрх шившлэгт хөшөө, бунханыг босгожээ. Далай авгай тэр бүгдийг дурсан, сэтгэлдээ зураглан булангийн эргээр алхахад, тэрхүү “Монгол цэргийн бунхан”-д өнөөх арц, хомоолоо унгасган, монгол эрсийн долоон зууны турш чилсэн сүнсэнд эх нутгийнх нь үнэрийг эргээн авчирч, эх нутгийн нь чулууг шигтгэн сүслэн суухад нулимс өөрийн эрхгүй асгарч байсан шүү хэмээн ярихдаа ч хүртэл хоолой нь зангирч, нулимс нь цийлэлзэхэд сонсон суусан Нацагдоржийн шагналт зохиолч, сэтгүүлч Готовын Нямаа бидэн хоёрын сэтгэл ч бас хачин болж, хямарч билээ. Өвгөн эрдэмтэн хуучин бичгээр таталган бичсэн тэр газарт төрсөн сэтгэгдэлээ бидэнд уншин сонирхуулж/эл тэмдэглэл нь түүний тэмдэглэлийн 86 дахь дэвтэр байсныг онцлон дурдууштай. Нэг дэвтэр нь л хуруу зузаан, хоёр төө хэрийн том. Хаа явсан газар, уулзсан хүн, сонин хачин ажигласан бүхнээ тэмдэглэсэн эл эрдэмтэний энэ их бичгийн өв яндашгүй арвин ажээ/, авсан зургаа дэлгэн үзүүлж билээ. Дашрамд эл ядмаг өгүүллээ ч энэхүү эрдэмт хүмүүний судалгаанд дулдуйдан бичсэнээ өчие. Хамт явалцсан Япончууд өвгөн монгол эрдэмтэнийг хөшөө чулуунд ийнхүү сүслэн залбирахад ихэд гайхсан нь эргэлзээгүй. Эл хэсэг газар нь гишгэх газар ч олдоход бэрх болсон гэгдэх Япондоо бол харьцангуй зэлүүд онгон газар юм билээ. Эрэлхэг өвөг дээдсийнхээ сүнс сүлдийг нь сүслэн эргэж, чинхүү ёсыг гүйцэтгэсэн өвгөн монгол эрдэмтэний эл үйлдэл нь үндэс угсаагаа гэсэн бүхний сэтгэлд нэгийг сануулж, хоёрыг сэтгүүлэх бизээ хэмээн энд дурдлаа.

***

Дээрхтэй агаар адил нэгэн аман яриаг мөн олж сонссон билээ. Энэ нь 1936 онд Япончууд Умард Хятад, Манжуурыг түрэмгийлэн эзэлж, МанжГо хэмээх тоглоомыг улс байгуулахаар оролдож байсны дараахан болжээ. Япончууд Өвөрмонголын тэргүүн, тухайн бүс нутагт хамгийн их нөлөө бүхий Дэ ванг дээрх үйл ажиллагаандаа ашиглахаар ихэд тал засаж, хөрөнгө санхүүгээр тэтгэж, арлын орондоо ч хүртэл урьж залж байсан байна. Дэ вангийн арлын оронд айлчлах үед эл явдал болжээ. Юаны цэргийн хоёр дахь довтолгооны өмнө Хубилай хааны илгээсэн элч Туушчинийг таван дагалдагсадынх нь хамт шогун Хожа Токимуна цаазалжээ. Энэ цаазын ажиллагааны дурсгал одоогийн Фүжисава хотын Жорицужи сүмийн дэргэд байдаг гэнэ. Хубилай элч цэл залуухан Туушчингийн зоримог зан, дипломатын арга ухаан, өндөр боловсрол нь Камакурагийн ордоныхоныг гайхшруулж байсан гэдэг. Гэвч Юан гүрний ихэрхэг санаанд хорссон Хожа Тохимуна элч нарыг цаазлахыг тушааж, цаазын тавцанд гарч, илдний дор бөхийхийн өмнөхөн Туушчин гүн утгатай, яруу цогц хэдэн мөр шүлэг хэлжээ. Энэ шүлгийн санаа нь
“Илд исгэрэхэд энэхэн бие өмхөрч одно
Их хэргийн санааг гэвч
Энэ илд хорихгүй.
Салхи исгэрэхэд үүлс хуйларч одно.
Санаа зориг хоёрыг гэвч
Салхи ч, илд ч мохоохгүй
Наран мандахаас, шингэх хязгаар хүртэл
Их Юан улс ялан дийлсээр байх болно”
Япончууд тэр даруйд эл шад шүлгийг хаднаа сийлж, монгол элчийн эл санааг тэр дор нь оршуулжээ. 700 зууны дараа тууштай эх оронч Дэ ван тэрхүү Монгол элчийн үгийг бунхалсан газарт ирж, сонирхон зогсохдоо сэтгэл нь нэн ихээр хөдлөн “Бидний энэ их санаа зориг одоо ч мөн хэвээр байна. Их Монгол улс эргэн сэргэх болно” гэсэн утга бүхий үг амнаасаа алдчихжээ. Өвөр монголчуудын хувь заяаны төлөө, Нэгдсэн Монгол улс байгуулахын төлөө нэгэн биеийг огоорон зүтгэж явсан эл их хүний хувьд нэг талаас Хятадад, нөгөө талаас улаан орос, түүний нөлөөнд орсон улаан монголчуудын хавчлаганд явсан нь үндэсний ухамсарыг сэргээж, түүгээр хурцаар өвчлөхөд хүргэсэнд буруутгах юун. Япончууд ч Дэ вангийн тэр үгийг нь мөн тэр дор нь хаднаа сийлж, элч Туушчингийн үгийн дэргэд оршуулж, бунхалжээ. Үндэсний ухамсар, зөн билэг гэдэг нь бас цаанаа их учиртай, хувь хүний ерөөл хараалтай, буян заяатай ч адил мэт хачин сонин байх юм даа. Япончууд ч их айхтар улс юм, Дэ вангийн тэрх бардам үгийг ч хаднаа сийлж бунхлан, омог сүрийг нь дарахаа мэдэж л байдаг. Энэ түүх хэрвээ үнэн бол сонин л юм. Чухам үнэхээр Дэ вантан ийм үгийг алдсан, түүнийг нь мөнхүү бунхалсан болон Хубилайн элч хатан зоригт Туушчингийн мөр шүлгүүд үнэхээр байдаг бол түүнээ судлан монгол түмнээ хүргэх нь эрдэмт залуусын хичээл зүтгэлийн хэрэг билээ.

***

Хубилай хаан Японыг дайлах хоёр ч удаагийнхаа аян дайн нь амжилтгүй болсонд ихээхэн сэтгэлээр унасан ч дахин дайлах санаагаа орхисонгүй. Гэвч Монголын тал нутагт өрнөсөн иргэний дайн Хубилайд тийм боломж олгосонгүй ажээ. Өгөөдэй хааны удмын эрх, нөлөө бүхий хаан Хайду тэргүүтэй монгол хаад Монгол төрийг хятадчилж, эх Монгол нутгаа захын хаягдсан хязгаар муж болгосон Хубилайн бодлогод дургүйцэн их бослого, үймээн дэгдээсэн нь Хубилайд юуны Японтай дайтаж, өшөө хорсолоо тайлах зав өгөх билээ. 35 жил үргэлжилсэн Монголчуудын хоорондох иргэний дайн Хубилайг насан өндөр болж, хорвоог орхиход ч хэнийх нь ч ялалтаар дууссангүй. Хубилай өөрийгөө залгамжлагч хүү Төмөртөө Япончуудаас хариугаа аван дахин дайлахыг хүсэмжлэн үлдээсэн ч Төмөр хаан Хайдутай дайтсаар мөн нас, хүчээ барсан ажээ. Гэсэн ч арлын тэр жижигхэн орныг, өөрсдийгөө Их Наран зүгийг улс хэмээн дөвийлгөн боддог тэр үндэстнийг сөгтгөн дарах гэсэн Монголчуудын санаархал мохсонгүй. Юан гүрэн мөхсөн хойно ч тэр тухай хааны ордоны хүрээнд яригдаж байсан гэдэг. Харин одоо жингийн туухай аль талдаа эргэснийг хэлж мэдэхэд хэцүү болсон санагдана. Юутай ч харийн далайд ясаа тависан зоригт монгол эрсийн сүнс амгалан тайван нойрсох болтугай. Хурай, хурай, хурай 


ШАМБЛЫН ОРОН
      Шамбалын орон энэ үг азийн ард түмнүүдийн хувьд хамгийн ариун нандин үг нь юм. Санскритаар бол Капада гэж нэрлэдэг. Энэ нь ирээдүйн бэлгэ тэмдэг. Хүн төрлөхтнийг харанхуйгаас аврах ганц найдвар гэж азийн домгуудад өгүүлдэг билээ. Дэлхийд эд мөнгө дангаар шүтэгдэн арга ухаанаа хөрөнгө хураах хуримтлуулахад зориулсан нь оюун ухааны сэтгэл хоосорч улмаар газар дэлхийд ган гачаал тахал зовлон үзэх үед энэ оронд сайн сайхан шударга ёсны өмөг түшиг болон үлдэж эндээс л хүн төрлөхтнийг аврах Будда Майдар залран ирнэ гэнэ. Дэлхийн шашнуудад өөр өөр нэрийн дор майдар залрах тухай зөгнөн хэлсэн байдаг. Энэ нь лалынхны хувьд Мулдадара, энэхтхэгчүүдийн хувьд Ражи Аватхара, харин загалмайтнуудын хувьд Исус Христосын тухай өгүүлдэг билээ. Энэтхэгчүүдийн хувьд ариун газар Ривархиг Гималайн уулын хойд хэсэгт өөрөөр хэлбэл Түвдийн нутагт бий гэж заасан байдаг. Түүнчлэн баруун Түвдэд байдаг Кайлас уулын хойхно байдаг ч гэж тодотгох нь байдаг.  Шамбалын тухай ойлголт нь зөвхөн төв азийн ард түмий сэтгэл зүрхэнд нь оршиж үлгэр домог аман зохиолд нь тусгагдаж байсангүй. Шинийг нээж олох, эрэн хайх сэтгэлтэй өрнө дахиныхан, аялагч жуулчдын  анхаарлыг татаж ирсэн билээ. Шамбалын орны тухай албан ёсны мэдээ баримтыг албан ёсоор Португалын лам нар дэлхий дахинаа дуулгажээ. Тэд 1627-1650 онд Түвдийн Шанхсвуй хийдэд сууж байхдаа үлгэрийн юм шиг гайхамшигт газар бодитой оршидог гэж магадлан тэмдэглэн үлдээсэн байна. Тийнхүү 17 –р зууны үед Амер хотноо католик шашны томоохон төлөөлөгчдийн тэмдэглэн үлдээсэн газрын зураг дээр Шанг Шамбала хэмээх орныг тэмдэглэсэн байна. Францын дорно дахиныг судлагч эрдэмтэн Дэвид Ниль олон жил түвдийн хийдэд амьдарч эрдэмт лам нарын сэтгэл оюунаа дасгалжуулан хөгжүүлэх замаар эзэмшсэн ид шидийг бодитойгоор нүдээрээ харснаа цуглуулан “Түвдийн хутагт хувилгаад” хэмээн ном бичсэн байна. Энд дурьдсанаар түүнийг зүүн Түвдэд амьдарч байхад нутыыгийн нэг хүн байсхийгээд цаст уулруу очоод гэнэт хүрээд ирдэг тухай  өгүүлсэн байна. Тэрээр сониуч хүмүүсийн асуултанд “ Тэнд бурхад суудаг юм гэж хариулдаг байжээ. Дэвид Ниль тэр хүнд хятадын хиймэл цэцэг бурхаддаа өгөөрэй гэж дамжуулжээ. Өнөө хүн амьд хүн оргонох нь байтугай хөл тавьх аргагүй цаст уулаас буцаж ирэхдээ зөвхөн өмнөд Түвдэд долоон сарын халуун зунаар ургадаг сайхан цэцгийг бурхадаасаа авч ирэн түүнд бэлэг барьсан гэнэ. Энэ үед 20 хэмээс доош хүйтэн гол горхи тас хөлдсөн цаг байлаа. 

      Эндээс туйлын уур амьсгалтай цаст уулын дунд мэргэдийн амьдран суудаг зөөлөн уур амьсгалтай Баянбүрд байж болох гэсэн дүгнэлт хийж болох юм. Бүх аялагчдын тэмдэглэлд энэхүү нууцлаг орны хил хязгаарыг байгаль өөрийн аргаар найдвратай хамгаалж байдаг тухай дурьдсан байдаг. Хад асганы завсраар гарах байгалын хий хамгаалах тунгалаг дэлгэцийн үйлчилгээ үзүүлэн хүн мал даараагүй атлаа жихүүдэс хүрэх зэрэг үзэгдэлүүд олон тохиолддог байна. Тиймээс л жирийн хүн нэвтрэх аргагүй ажээ. Гуравдугаар Ванчинбогдын бүтээсэн “Шамбалд хүрэх зам” бүтээлд яаж тийш очих тухай бичсэн байдаг ч бэлгэ тэмдэгийн хэлд суралцаагүй хүн ойлгох аргагүй зүйл юм хэмээн өгүүлсэн байдаг. Үйлийн үрийнхээ өр төлөөсөөр салж чадаагүй эгэл хүн, урилгагүй зочин, ашиг хонжоо хайгч сониуч хүн хэн ч тийш нэвтрэх эрхгүй бөгөөд сансрын хүрднээс чөлөөлөгдөж буй өөрөө өөрийнхөө эзэн болсон шилмэл хүмүүсийг л дуудлагаар урин залдаг байна. Шамбалын орны Архатууд нь хүн төрлөхтнийг далдаас ажиглан үйлийн үрийн үй түмэн орооцолдсон утасыг үл хөндлөн болгоомжтойгоор сайн сайхан гэрэл гэгээний зүг чиглүүлж байдаг биз ээ. Дэвид Нилийн Түвдийн хутагтууд номонд зарим лам нар нүдний өмнө тув тунгалаг болон алга болсноо гэв гэнэт дахин гарч ирдэг чадвартай болохыг тэмдгэлсэн байдаг. Энэ нь амин цэнэг хэмээх маш нарийн жирийн хүний нүдэнд үл харагдах биеэс бодьсадва нар хүмүүсийн тусын тулд ийн зүтгэж байдгийг ойлгоход туслах юм. Далд ухаан судлаачдын дэвшүүлсэн нэгэн баримтлалаар Шамбалын орон Гималайн нурууны хавьд газрын дээр эфирэн хэлбэрээр оршдог гэж үзсэн байна. Энэ эфир нь эгэл бөөмсийн оршин тогтнох хэлбэр болох квантын талбайтай ойролцоо утгатай боловч бүүр нарийн юм. Сансрын бүх бодит материаллаг биеийн өчүүхэн жижиг бөөм атомоос од гариг хүртэл түүний дотор хүний биеийг ч хүртэл эфир нэвтлэн оршдог байна. Сансрын цэнхэр сувд болсон эх дэлхий  маань хүмүүс бидний муу муухай бодол хүслийн эрчим хүчээр бүтээсэн давхрага доор амьсгал нь давхцан, өвчлөн шаналж буйгаас экологийн тэнцвэр алдагдан шинэ шинэ байгалийн гамшигийн давтамж улам ихсэн өвчин тахал гарсаар байгаа билээ. 
     Сэтгэл зүрхээ ариусган хүүхэд мэт цэвэр тунгалаг гэм хоргүй болж оюун ухаанаа арга ухааны хажуугаар билэг ухаанаар цэнэглэж баймааж нь хувь хүн дараагийн шинэ амьдралд хөл тавих эрхтэй болно. Удтал үргэлжилсэн Кали юга буюу харанхуй эрин дуусах явц үргэлжилж байна. Зүй зохицолынхоо дагуу харанхуй эриний сүүлээр цаг хугацаа маш их хурдасдаг байна. Үүний бодит илрэлийг бид амьдрал дээр харж байна. Өчигдөр л ойлгоход төвөгтэй байсан зүйлүүд өнөөдөр жирийн үзэдэл болж ахуйн сэтгэлгээнд маань хэвшчихсэн байх жишээтэй. Нөхцөл байдал арав дахин нягтрана гэж үзвэл түүнээс урган гарах боломжууд даруй зуу дахин нэмэгддэг ийм л үед бид амьдарлч байна. Нэгдмэл ертөнцийн их цөм соронзон төвөөс ирэх бурханлиг туяа долоон бурхан одоор долоо задарч наашлан тэнгэрийн арван хоёр одоор дамжин нар түүний гаригууд дээр тус тус хугарч манай дэлхийд сая нэг ирдэг гэнэ. Шамбалын тэрхүү олон дамжлагаар дамжин ирсэн бурханлиг илч гэрлийг хугалан хүн төрлөхтнийг хүлээн авч боловсруулж чадах хэмжээнд давтамжийг нь намсган цацагч фокус гэж ойлгож болно. Тийнхүү Шамбалийн орноос шинжлэх ухааны ололт нээлт урлагийн сод бүтээл нийгмийн хүн төрлөхтний дэвшилд хүргэх импульсууд хүний гэгээрсэн тархи ариуссан гал халуун зүрхэнд тусч байдаг байна. Рерихын Оксфорд Кембриджийн их сургуулиуд дээр шагнал хүртсэн эрдэм шинжилгээний нэгэн бүтээлд бичсэнээр Шамбал бол ирээдүйн Кольфа сансрын шинэ эриний удирдах зарчим билээ.
     1942 оны 11-р сарын 28-нд буюу Германы арим Сталинградыг бvсэлж, Африкт Вермахтын дивизvvд бут цохигдоод тун удаагvй байхад ДЯЯ-ны сайд Гиммлер 2000 хуудас илтгэл бариад Гитлер дээр очсон байна. Тэд зургаан цаг ярилцжээ. Шамбалын агуйг хайх зорилгоор туршлагатай уулчид, нэртэй эрдэмтдээс бvрдсэн тусгай отрядыг Тvвд рvv яаралтай илгээх тухай шуугиан тарим саналын тухай уг илтгэлд өгvvлсэн байв.
Агь тарнийн ёсонд жигтэйхэн итгэдэг Гиммлер хэрэв дэлхийн тэнхлэгийг олоод буцаан эргvvлж, цаг хугацааг ч нөгөө тийш нь явуулж чадвал Герман улс мөн буцаад аятайхан байсан. 1939 ондоо очиж, гаргасан алдаанаасаа сургамж авч дайныг шинээр эхлvvлж, ялж болно гэж vнэхээр бодоод байсан аж. 1938 онд Тvвд рvv явуулсан нацистын анхны эксдедицийн vйлдсэн, Шамбалын орон хаана байж болохыг харуулсан газрын зургийг ч илтгэлд хавсаргасан байлаа. Тэн хагас нь нурж сvйрсэн Рейхсканцлерийн байшинг шалгаж явсан Зөвлөлтийн ДЯЯ-ны офицерууд доод хонгилоос нь тvвд ламын шарил олоод маш их гайхсан гэсэн. Гуравдугаар Рейх шинжлэх ухааны бус зvйлд хандах нь элбэг байсныг хvмvvс мэднэ. Тиймээс ч Шамбалын орон олдоно гэдэгт Гитлер vхэн vхтлээ итгэсээр байсныг “гайхамшигт явдлын” тухай тvvний мэдэгдэл гарчилдэг. Уг мэдэгдлийг 1945 оны хавар тарааж эхэлсэн гэж Английн тvvхч Виктор Праудфут ярьсан юм. Австрийн иргэн, мэргэжлийн уулчин Генрих Харрер, Гиммлерийн итгэлт хvн Петер Ауфшнайтер нараар удирдуулсан таван хvн 1943 оны нэгдvгээр сард маш нууц байдалд Берлинээс Тvвдийг зорив. Гэтэл тавдугаар сард энэ жижиг багийг Английн колони байсан Энэхэгт баривчилж шоронд хорьсон байна. Энэ таван хvнд чухам ямар боломж олдсоныг бvv мэд. Шоронгоос оргоод оны сvvлчээр Тvвдэд иржээ. Цаашдаа тэдэнд юу тохиолдсон нь харин одоо хэр оньсого. Дармасалад амьдарч суугаа Тvвдийн Далай лам “Аиф” сонины сурвалжлагчтай ярилцахдаа, Генрих Харрерийг би сайн санаж байна. Тvvнтэй дайны дараа 1948 онд Тvвдийн нийслэл Лхас хотод ирэхэд нь танилцсан юм. Тэрбээр Шамбалын орныг эрж Тvвдээр таван жил бэдэрсэн. Тийм учраас Герман улс дайнд ялагдсаныг Энэтхэгийн нэгэн худалдаачнаас сонссон байсан. Энэ vед тvvний бvлгээс Ауфшнайтер л амьд байсан гэж хэлсэн байна. Тэгвэл таван жилийн хугацаанд СС-ийн энэ экспедицийнхэн хаан байсан юм бол? Харрер дэлхийн тэнхлэгийг олсон ч яаж буцааж эргvvлэхийг нь ойлгож чадаагvй гэж vздэг тvvхчид бий. Тvvний гурван нөхөр яасан нь тодорхойгvй. Шамбалын тухай домогт өгvvлснээр бол, дэлхийн тэнхлэгч маш их эрч хvч хуралдсан байдгаас тvvнд ойртож болдоггvй. Чухам тиймээс Шамбалыг дэлхийг удирдаж байдаг төв нь гэж vздэг. 
      Тvvнд хvрч очиж чадсан хvн цаг хугацааг захираад зогсохгvй, өөрийгөө хамгаалах биоталбайг бий болгох, тэнгэрээс газар руу гал авчрах ид шидийн чанарыг эзэмшинэ. Тvvнээ сгадна Шамбалын орны эрчим чадал нь хvнийг мөнхжvvлэх чадалтай гэсэн домогт Гиммлер итгэдэг байсан учраас дэлхийн тэнхлэг хэмээх домгийн зvйлийг олбол Тvвд рvv мянган десантчин явуулж “Мөнхийн хvмvvсийн арми” байгуулахад бэлэн байв. 
Гиммлерийн “Тvвдийн төслийн” тухай анхны албан ёсны мэдээ 90-ээд оны эхээр гарсан бөгөөд энэ хvртэл тvvхчид битvvлэг цуурхал төдийг мэддэг байв. Далай ламын дэргэд ажиллаж байгаад Харрер 1951 онд Лхасыг орхиж Австрид ирэхдээ архивын асар их материал авчирсан ч тvvнийг нь англичууд хураагаад авчихсан байна. Хожим нь тэрбээр “Тvвдэд өнгөрvvлсэн долоон жил” гэдэг дурсамжийн номбичсэн юм. Энэ номоор нь кино хийсэн бөгөөд Голливудын од Брэд Питт тоглосон. Гиммлерийн илтгэлийн зарим хэсэг сониныхны гарт орох vед Харрер өөрийг нь Гиммлер Тvвд рvv явуулсан гэдгийг албан ёсоор хvлээлгvй байсаар өөд болсон байлаа. Тvvний толгойлсон экспедицийн архив, кино хальсыг Английн эрх баригчид олон нийтэд дэлгэхийг зөвшөөрөхгvйбайна. Шамбалын орон гэж бий. Гэхдээ тэдний төсөөлөөд байгаа шиг юм биш. Тvvн рvv зүгээр л яваад орчихож, тvvнийг гараараа барьж болохгvй. Шамбал шал өөр хэмжигдэхvvнд байгаа. Оюун санааны өндөр дээд тvвшинд хvрч чадсан хvн л дэлхийн тэнхлэгийг vзнэ гэж би европчуудад олон удаа тайлбарласан хэмээн Далай лам “АиФ” сонины сурвалжлагчид хэлсэн юм

ПАСХИ АРЛЫН НУУЦЛАГ ХҮН ЧУЛУУНУУД




ПАСХИ энэ аралын талаар үлгэр домог мэт баримт олон байдаг. Гэвч би энэ удаа уншиж, сонсож байсан баримтаа нэгтгэн та бүхэнд хүргэж байна. Энэ арал нь Номхон далайд Өмнөд Амеркийн эх газраас 3700 км, хүн оршин суудаг хамгийн ойрын арлаас 100 км зайд Полинейзийн арлуудын хамгийн зүүн хэсэгт оршино. Интернэтээс хайгаад Папа-Нуи(Полонейзчүүд ингэж нэрлэдэг юм гэсэн. Арлын нэрний талаар зөндөө л юм бичсэн байна лээ түүнээс энд Эх газрын төгсгөл гэсэн утгаар нь авлаа) буюу Пасхи(Англиар Easter island гэж хайвал их мэдээлэл олж болно) гэж нэрлэдэг болохыг олж мэдэв. Энэ арлыг 1722 оны 4 сарын 5 буюу яг улаан өндөгний баяраар Голладын судлаач Якоб Роггевен гэгч нөхөр нээж  Пасхи арал-Paasch-Eyland Испаниар  Isla de Pascua(18 зууны Даач буюу Голланд хэлэнд улаан өндөгний баяр гэсэн утгатай үг гэнэ) гэж нэрлэжээ. 
    Тэнгисийн хягзааргүй уудамд цор ганцаар орших эзгүй арал дээр уулын энгэрт лут том чулуун хүн хөшөөнүүдийн (Моай-МOAI гэж нэрлэдэг юм билээ) нар жарган мөчид хар дүрсүүд тэнгисийн хаяа уруу унан сунсаар алга болох нь өөртөө агуулагдах учир битүүлэг нууц түүхийг ил гаргах цаг нь болоогүйг сануулах мэт сэтгэлд хүйт даана. 
      Энэ арал дээрх нийт 887 (зарим баримтанд 900 гаруй, 600 хол гаруй гэсэн байсан.Гэхдээ миний авсан тоо нь http://en.wikipedia.org/wiki/Easter_Island тул билүү баттай гэж үзэж байна ) аврага чулуун хүний хөшөө нь үе үеийн судлаачдын сонирхолыг татсаар ирсэн. Энэхүү хөшөө нь 2.5-50 тонн жинтэй,  ба зарим нь малгай өмсгөн урласан тонн орчим жинтэй байх нь ч бий. Мөн эдгээр хөшөөнөөс гадна Аху-Ahu нэртэй чулуун хавтангууд, агуй, хадны сийлбэрүүд бас бий. Эдгээр аврага хөшөөг хэн яах гэж бүтээв? Энэ арал дээр хэдэн зуун чулуун хөшөө, дутуу хийсэн хөшөө бүхэн хэд хэдэн чулуун уурхай олджээ. Нэгэн хөшөөний нүүрийг бараг бүтэн сийлж дуусгасан боловч толгойн хойд хэсгээрээ уулнаас бүрэн салаагүй байсан нь сонирхолтой. Хөшөөг бүтээгчид яагаад ажлаа гэнэт зогсоов?Өвс ургамал бараг байхгүй алгын чинээхэн энэ арлын цөөхөн хэдэн оршин суугчид чухам юугаар галт уулыг огтлон хоёр гурван байшингийн дайтай өндөр, дэлдэн чихтэй хүн хөшөөг хэнд, юунд зориулан урлаж, ямар нэг хүнд ачааны малгүйгээр хэрхэн эргийн янз бүрийн цэгүүдэд хүргэж, яаж хүчирхэг чулуун хавтангуудыг өргөж чадсан юм бол? Энэ арал дээр бут намхан моднууд ургасан боловч хөшүүрэг, бул чулуу,бат бөх татлага хийж болох бат бөх мод огт байсангүй. Эдгээр нууцлаг асуултанд хариул олдохгүй учир зарим нэгэн нь харь гаригийн айчлалын тухай таамаглалын тусламжтэй хүртэл тайлбарлах гэж оролддог "Пасхи арлын хүн чулуун хөшөөнүүдийн тухай цуутай оньсого" одоог хүртэл үргэлжилсээр байна. Судлаачдын тооцоолсноор эдгээр хөшөөг барихад 5000 эрүүл чийрэг ажиллах хүч шаардлагатай ажээ. Дундаж хэмжээний нэг хөшөөг хийхэд 10 орчим тооны хүн бүтэн 1 жил ажиллах шаардлагатай. Гэтэл энэ арал нь ийм олон хүнийг хүнсээр хангаж чадахгүй гэдэг нь ойлгомжтой. Зарим судлаачид Пасхи арлын эртний оршин суугчид одоогийн Перу хавиас ирсэн гэж үздэг. Андын нурууны TITIICACA нуурын эргээс холгүй орших TIHUANACO хотын туурьнаас аврага чулуун хөшөөнүүд олдсон байна. Энэ эртний соёл иргэншил нь МЭ 500-1000 оны үед эд оргил үедээ хүрээд 1300 оны үед мөхсөн байна. 
Мөн нөгөө талаас арлын оршин суугчид нь МЭ 90 оноос Шинэ Гивинейн Анакена шүрэн арлаас ирж суурьшсан гэж таамагладаг. Энэ арлын оршин суугчдын тухай ярихад Полейнезчүүд, Малайнезчүүдыг орхиж болохгүй.. 
Юутай ч оршин суугчид нь хэн ч байсан ямартай ч  энэ арал нь Полинейзийн арлаас маш алслагдан тул хүн амь нь Европчуудыг  анх суурьших хүртэл бүрэн тусгаарлагдсан байжээ. 1999 онд ПАСХАГААС олдсон арга ясыг шинжилж үзхэд Полейнезчүүдтэй ижил төстэй байжээ. 
1860 оны үед нэгэн мишионерээр бичигдэн үлдсэн нутгийн домогт:  Нэгэн удаа Хоту Матуа хааны туслах Хауа Мака унтаж байхдаа түүний сүнс нь өөрийн эзэн хаандаа шинэ газар нээхээр урт удаан аянд гарч Mata ki te rangi(тэнгэр өөд ширтэх мэлмий); гэх нэртэй газар байхыг олжээ. Энэ тухайгаа эзэн хаандаа айлтгахад Хаан өөрийн эхнэр хүүхэд болон ард иргэдээ дагуулан холын аянд гарч эрэл болсон аралдаа ирж "Te pito o te henua" ( Ертөнцийн төгсгөл) хэмээн хэлсэн гэдэг. Шинээр ирэгсэд жимс ногоо, тэмээвэр амьтадаа авчран арал дээр гадил амтат төмс зэргийг тариалсан байна. Эхэндээ арал үржил шимээ өгч байсан боловч яваандаа хөрсний үржил шимгүй болж улмаар ой модоо огтлон шатааж тариалангийн талбай болгож байсан тул арлын байгалийн тэнцвэрт байдал алдагдаж өлсгөлөнгийн аюул нүүрлэжээ. Ингээд нутгийнханы тунд бие биеэ барьж идэх явдал гарч эхэлжээ. Мөн тэд учир битүүлэг хөшөөнүүдийг магадгүй шүсэг бишрэлтэйгээ холбоотойгоор их хэмжээгээр барьж босгоход ой модыг хайр гамгүй хэрэглэснээр арал дээр хоол хүнс улам бүр цөөрсөн байна.
       Харин арлын хүн ам цөөрч, учир битүүлэг хөшөөнүүд үлдсэн тухай тухай Wikipedia-д бичихдээ нэг үе 15000 хүрч байсан арлын хүн амын Европчууд ирхэд ердөө 2000 л үлдсэн байв. Гэвч тэдний зовлон үүгээр дууссангүй шинэ аралд ирэгч цагаан арьстангууд нутгийн уугуул иргэдийг боол болгон зарж, үлдсэн хүн амь нь харынханы авч ирсэн өвчний улмаас амь үрэгдсэн байна. Энэ бүгдийн эцэст арал дээр бишрэл бас айдас төрүүлэм хоорондоо ижил царайтай аврага хүн чулуунууд, зурган бичиг бүхий учир үл тайлагдах Ронгорого хэмээх самбар үлдэж хоцорсон байна.

ЛУУНЫ ЯСНЫ ЭРЭЛД

    Нэгэн үе дэлхийг донсолгож байгаад нам гүм болж, ХХ зууны эх гэхэд бараг мартагдсан Монголын нэрийг дэлхий дахинаа дуурсгасан үйл явдал бол манай говиос олдсон палеонтологийн нэн чухал олдворууд юм.
Тал нутгийн нүүдэлчид хур бороо, салхинд идэгдсэн эрэг гуу, жалганаас аварга том амьтны яс гарч ирэхийг нэг бус удаа хардаг бөгөөд түүнийг дорно дахины ард түмнүүдийн дунд түгээмэл байдаг домгийн амьтан болох лууны яс гэж үздэг байлаа. 












Өдгөө говийн сумдын орон нутгийн судлах музейд палеонтологийн ховор нандин үзмэр бүхий тасаг байх нь элбэг.




Чухамхүү тэдгээрийг эрт дээр цагт манай гариг дээр амьдарч байгаад мөхсөн үлэг гүрвэлийнх болохыг тогтоож, палеонтологийн ухааныг баяжуулсан хүн бол америкийн эрдэмтэн Рой Чэпмэн Эндрюс билээ.








Тэрээр Монголд ирэхээсээ өмнө Америкийн байгалийн түүхийн музейгээс зохион байгуулсан Төв Азийн нэг, хоёрдугаар экспедицийг удирдан хятадын зарим муж, Өвөрмонголд ажиллан баялаг туршлага хуримтлуулсан судлаач байв.




Төв Азийн гуравдугаар экспедици 1922 оны хавар тэр үед зөвлөлтийн нөлөөн дор хувьсгал хийж, тусгаар тогтнолоо зарлаад байсан Монголын нийслэл болох "Нийслэл Хүрээ"-г зорьжээ.

Төв Азийн гуравдугаар экспедицийн удирдагч Р.Ч.Эндрюс 1922 оны тавдугаар сард тэр үеийн Монгол улсын удирдагчид ба одоогийн Шинжлэх ухааны академийн үндэс болсон "Судар бичгийн хүрээлэн"-тэй хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
Монголын засгийн газар Судар бичгийн хүрээлэнг төлөөлөн Цогт Бадамжав хэмээх хүн тэдэнтэй хамтран ажиллах болжээ. Энэ хүн нь өмнө нь Ноён ууланд археологийн малтлага амжилттай хийж байсан Козловын экспедицид ажиллаж байсан туршлагатай нэгэн ажээ.
Ноён уулнаас Хүннүгийн үеийн ширдэг, ваар, сав зэрэг ховор олдвор гарсны зарим нь одоо ч Улаанбаатар дахь Үндэсний түүхийн музейн гол үзмэрийн нэг болж байна.
Козловын энэ экспедицэд дадлагажих оюутнаар ажиллаж байсан А.Симуков хожмоо нэртэй судлаач болж шинэ Монгол улсын анхны боловсронгуй газрын зургийг үйлдсэн байдаг.
1921-1924 он бол Монгол орон зөвлөлтүүдийн тусламжаар тусгаар тогтнолоо зарласан боловч зарим нэг бодлогыг ялангуяа дотооддоо бие даан явуулдаг, хэмжээт эрхт хэмээн зарласан боловч Богд эзэн хаан нь ширээндээ суусан хэвээр, хүрээ болон бусад газарт Америк, Швед, болон хятадын оросын пүүсүүд эрх тэгш үйл ажиллагаа явуулсан, Данийн фермерүүд хөдөө нутагт энэ төрлийн аж ахуй байгуулах туршилт хийж байсан зурвас үе юм.
Р.Эндрюсын экспедици тэр жилээ өнөөгийн Баянхонгор аймгийн нутаг Бөөн цагаан нуур, Өөшийн нуруу, Луугийн худаг, Арцбогд, Баянзаг зэрэг газруудад малтлага хийж хирс маягийн аварга гүрвэл (baluchitherium), тоть хошуут үлэг гүрвэл (psittacosaur protiguanoddon) зэргийг олжээ.




1923 онд Төв Азийн гуравдугаар багийнхан дэлхийг шуугиулсан олдворыг Баянзагаас олж нээжээ.








Тэр нь тус экспедицийн палеонтологч Жорж Оулсоны олсон үлэг гүрвэлийн өндөг байв. Энэ цаг мөчөөс хойш үлэг гүрвэл өндөг гаргадаг байжээ гэдгийг мэдэж авсан юм. Энэ мэдлэг өнөөдөр сургуулийн бага дунд насныхны мэддэг зүйлсийн аймагт багтжээ. 








Мөн шүдгүй махан идэшт үлэг гүрвэлийг ч анх эндээс олж нээсэн байна. Овираптор (Oviraptor) нь шүдгүй боловч бусад үлэг гүрвэлийнхээ өндгийг хулгайлан иддэг амьтан байжээ.


Гайхамшигт амжилтандаа урам зориг орсон Р.Эндрюс ба түүний багийнхан 1924 онд ажиллаж чадаагүй ба 1925 онд Монгол дахь ажлаа дуусган нутаг буцжээ.




1924 онд Монгол улс Бүгд найрамдах улс болсноо тунхаглаж Үндсэн хуулиа баталсан ба нэгэнт насан өөд болсон эзэн хаан 8-р Богд Жавзандамбыг төр ба шашны хүрээнд эргүүлэн тодруулахгүй гэдгээ ч мэдэгдсэн байна.




Энэ хэрээрээ зөвлөлтийн нөлөө улам их болж монголын засгийн газар зөвхөн тэдний даалгаврыг гүйцэтгэх ажил хийх болов. Зөвлөлтийнхөөс бусад гадаадын экспедици, худалдааны пүүсүүдийг хөөн гаргалаа.

Тэр үед Монголд байсан Шведийн худалдаачин Ларсен, Хөвсгөлд фермерийн аж ахуй байгуулж байсан Данийн харьяат Ове Кревс гээд олон арван гадаадынхан мөн Монголоос явсан билээ...