Monday, March 26, 2012

ӨГЛӨӨНИЙ ХҮН НОМНООС

          Өглөөний хүн гэж ном хэдэн жилийн өмнө худалдаанд гарч BESTSELLER болж байсныг санаж байна. Тэр үед энэ номыг уншаад тэмдэглэж авч байсан зүйлээсээ заримыг нь толилуулж байна. Энэ номыг уншсанаас хойш би 5-н цагт босдог  болж үүнийгээ дагаад өөртөө итгэлтэй болсон. Гэхдээ өдөр бүр 5-н цагт босоод байдаггүй. Өвлийн улиралд манайд өглөө эрт босоод нар харж сэтгэлээ баясгаж эрч хүч авна гэж байх биш өглөө бослоо түнэр харанхуй. Харин зуны цагт бол өглөө 5-н цагт босох сайхаан. За олон үгээр яахав хэрэгтэйг нь аваад хэрэггүйг нь хаяна биз. Би цаг бага байсан учир оруулсан article тус бүрийн учир шалтгааныг тайлбарлаж чадсангүй зүгээр л тэмдэглэж авч байснаа Copy+paste хийлээ.
  • “Миний өмнө нэгэн ирээдүйтэй залуу зогсож байна гэж бодьё. Тэгтэл тэрээр “шөнө оройтох ч яахав. Харин өглөө босох жаахан хэцүү болохоор ” гээд инээхчээх аядах юм бол би зөвхөн тэгэж сонсоод л түүнийг үнэлэн дүгнэх хүсэл оргүй болно. Учир нь эрт босох уу, үгүй гэдгээс шалтгаалаад хүний амьдрал өөрчлөгддөг. ““Эрт босох нь амжилтанд хүрэх хамгийн чухал хүчин зүйл мөн” .Японы бэхний үйлдвэрийн захирал байсан Кавамүра Шигэкүни. 
Өглөө босвол гурваг зүйл олж авна:
  • 1. Эрүүл саруул
  • 2. Элбэг баян 
  • 3. Ухаалаг, сэргэлэн болно. 
Өглөө босохтой холбоотой зарим зүйр цэцэн үгс:
  • “Өглөө эрт босно гэдэг амандаа алт хутган хийхтэй адил” Итали; “Эрт босдог шувуу сайн идэш хоол олж иддэг” Англи; “Буран эртт босдог хүнд тусалдаг””эрт унтаж эрт босдог хүүхэд хурдан өсдөг” Португали; “Өглөө эрт босдог хүн бурханы хайр энэрлийг эдэлдэг’ Польш.
  • Куросава Масачүкү- Халдваргүйжүүлэлтийн Икари компани. 
  • “Бусдаас түрүүнд байгаа цагт заавал ялан дийлдэг” Наканори Такамаса түргэн хоолны сүлжээ. 
“Би маргааш өглөө 5-н цагт босно” Үүнийг тарни мэт өөртөө 10 удаа давтан хэл. Хүний тархинд ямар мэдээлэл орж байна тэр мэдээлэлд чин сэтгэлээсээ итгэх юм бол хүний тархи тэр мэдээллийг хүлээн авч бие махбодийн үйл ажиллагааны хэрэгтэй хэсэгт түүнийг хэрэгжүүлхийг тушаадаг.Өглөө эрт босохын тулд дараах арга хэрэглэж болно.
  • Өөрийгөө ядрааж гүн нойрсож чадахгүй л бол өглөө нь сэргэлэн цовоо босож чадахгүй. Өөрийгөө таатай ядраахийн тулд ажилдаа бүрэн хүчээ дайчил, наадахдаа ч өөрийгөө бүрэн дайчил, орой хийх ёстой зүйлс бол: 
  • 1. 8-9 цагийн хооронд гэртээ харьсан бай. 
  • 2. 9-н цагаас хойш юм бүү ид.
  • 3. Хөгжим сонсох, ном унших зэргийг оройн цагаар хий. 
  • 4. Гэр бүлээрээ цуглан суух цагийг багхан ч болов гарга .
  • 5. Өдрийг дүгнэн цэгнэх цаг өөртөө заавал гарга.
  • Хэрэв ажил чинь ядраад байхаар ажил биш бол биеийн тамирийн дасгал хийж өөрийгөө ядраа. Бага ядархаас их ядрах нь биеийн эрч хүчийг эргүүлэн авах нь амархан байдаг гэсэн судалгаа бий. 
  • Хүний бага, их, өнчин тархийг мэдэрлийн судалууд холбодог ба мэдэрлийн судлаар дамжин тархи зочирол өгсөнөөр хүний тархи сэргэг сэргэлэн байдаг ба нойр нь мэдэрлийг цочроох үйлдлийг аль болох бага болгож тахинд амралт өгдөг үйл явц юм. 
  • Нойр дөрвөн мөчлөгт хуваагдана:
  • 1. Гүехэн нойрд 
  • 2. Бага зэрэг гүн нойр
  • 3. Гүн нойр
  • 4. Рейм нойр(унтангаа зүүд зүүдлэх бөх нойр).
  •  Рейм нойрноос бусад гурав нь Рей бус нойр болдог.Гүехэн нойр нь орондоо орон эргэж хөрвөөх үед хэдэн минут үргэжилнэ. Үүний дара Бага зэрэг гүн нойр унтасны дараа 20-30 минут байх ба сулхан чимээнд сэрнэ. Үүний дараа гүн нойр 40-50 минут. Тухайн үед хамрыг нь мушгисан ч сэрэхгүй. Сэрсэн ч нойр ба сэрлийн хоорондын зай их тул 10 минут хэвийн байдалд орохгүй. Рем нойр нь 30 мин ба RAPID EYE MOVEMENT буюу нүдний хурдан хөдөлнөөн гэсэн утагтай. Хүнийг унтаж байхад амьсгалах тоо ба цусны даралт буурдаг гэхдээ энэ хоёр дэндүү буурах юм бол биеийн дотор илүүдэл бохир зүйлийг гаргаж чадахгүй. Хүчиртөрөгч ба тэжээлийн тархалт ч муудаж ядаргаанаас эргэн тэнхэрч чадахгүй. Ийм байдал удаан үргэлжилэх юм бол амь насанд аюултай учир Рейм нойр үүнээс сэргийлж тархи сэрүүн байлгаж янз бүрийн үйл ажиллагааг зохицуулж байдаг. Рейм нойрны үед сэрвэл тархи сэргэг байдаг. 
  • “Нойрны шинжлэх ухаан” номын зохиолч Америкийн иргэн Холтман нойрны цагийн талаарх туршиллт явуулжээ. Чулуужсан, зүүн талны аяга үрэвссэн, хоёр тал сийрэгжилттэй, суналттай. Тэрээр судалгаандаа 9-н цагаас доош болон 9-н цагаас дээш ундаг 29 хүнийш 400 хүнээс сонгон авчээ. Бага унтдаг нь дунджаар 5 цаг, их унтдаг нь дунджаар 9-н цаг унтдаг байна. Туршилтын явцад бага унтдаг хүний нойр нь гүн, шөнө сэрэх нь бага бөгөөд бөх байсан байна. Өөрөөр хэлбэл их унтдаг хүний нойр гүехэн РЕМ нойрны үргэлжлэх хугацаа их байсан байна. 
  • Бага унтдаг хүн: Эрч хүчтэй, хийе бүтээе гэсэн дур хүсэлтэй байх ба байгууллага, хамт олны дотор авьяас чадвараа гаргаж чаддаг хүмүүс олон байсан байна. Ихэнх нь ажилсаг хөдөлмөрч тул маш их завгүй байж, өөртөө бүрэн итгэлтэй байдаг учир нийгэмдээ сайн дасан зохицож чаддаг. Зан аашийн хувьд зоримог шийдэмгий.өөртөө болон одоогийн амьдралдаа ер нь сэтгэл хангалуун байдаг. Тэд нар энэхүү туршилтын явцад ч гэсэн улс төр, нийгмийн тулгамдсан асуудлын талаар шүүмжлэлтэй хандахгүй байгаа нь ажиглагджээ. 
  • Их унтдаг хүн: Зан аашийн хувьд гутрангуй үзэлтэй хүн олон. Нийгэм улс төрийн тал дээр шүүмжлэлтэй ханддаг. Бага унтдаг хүнтэй харьцуудбал одоогийн амьдралдаа сэтгэл ханамжгүй байдаг. Туршилтын явцад ч олон зүйлд шүүмжлэлтэй хандаж, их гомдоллож байв.
  • Хэрэгжүүлье: 
  • Өөртөө тогтсон нойрсох цагийг тэгш тоотой (6-8 цаг) тогтоо.
  • Оройтлоо гэхэд л 23 цагаас өмнө унтаж, 5 цагаас өмнө сэр. 
  • Хүний хоёр хөлөнд  биеийн бүх булчингийн гуравны хоёр нь хурж байралсан байдаг. Хөл нь зүрх судасны эрүүл байдлыг сахин хадгалах зориулалттай зүйл. Мөн алхаж явах үед хлостерел ба саармаг өөх тос задран уусдаг. Хлостерел ба саармаг өөх тос нь хоёулаа тослог бодис тул биднийг биеэ хөдөлгөхөд хэрэглэгддэг энергийн чухал үүсвэр боловч, энэ нь бие дотор хэрэггүй илүүдэл болж хуримтлагдвал тараагуур судасны хатуурал зэрэг өөр бусад өвчнүүд бий болох эх үндэс болдог. Тиймээс биеийн тамирын дасгал ихээр хийхэд өөх тос биш саарах илүүтэйгээр зарцуулдаг. Өөр тос зарцуулахдаа    бие чангаруулархгүй сул байх хөдөлгөөнийг урт удаан хугацааны турш үргэлжлүүлэн хийвэл өөх тосны зарцуулагдах хэмжээ аажмаар өсдөг. Иймд салхинд гарч алхах нь хамгийн сайн арга.                 
  • Гар болон бэлхүүс зэргийг эргүүлж хөдөлгөх нь бүдүүн ба нарийн гэдэс зэрэг ходоод гэдсэнд нөлөөлдөг. Гэдэсний холбогч эд эс идвэхжиж өтгөн гаргах үйл явц хурдасдаг. Өдөр бүр хүндээр ая тухтай бие засах нь эрүүл байхын бас нэгэн үндэс. Хоёр гараа байдаг чангаараа алдлан дэлгэж, биеийн дээд хэсгийг тэнийлгэн хөдөлгөх хөдөлгөөн нь тархийг сэргээн сэтгэл санааг тайвшруулдаг. Сэтгэл сэргээхэд сайны дээр толгойны өвчинд ашиг тустай. 
  • Биеэ хойш тэнийлгэх хөдөлгөөн нь дунд тархинд нөлөөлдөг учираас ой тогтоомжийг сайжруулдаг.Нуруу нугас болон уураг тархи нь шууд холбоотой байдаг учир нугасны хэлбэр өөрчлөгдөх нь тахинд шууд нөлөөлдөг. Биеийн дээд хэсгийг тэнийлгэн хөдөлгөх нь нуруу нугасыг засан зөв байрлалтай болгохоос гадна шамбарам өвчнийг эдгээх ашиг тустай. 
  • Йогийн дасгалын үед хийдэг “Биеийн амгалан байрлал”-ын тухай энд үзье. 
  • 1. Нүдээ анин, дээшээ харж хэвтээд хоёр гараа биеэсээ 20-30 санитиметер зайтай байрлуулж тавин, гарынхаа алгыг дээш харуулаад хоёр хөлөө 30-45 хэмийн өнцөгтөй дэлгэнэ.
  • 2. Амьсгаагаа авангаа хоёр гар, хөлөө шалнаас 20 см хэмжээтэй ургаш нь өргөөд амьсгалаа түгжингээ хөлийн үзүүр, өвдөг, гуя, бэлхүүс, цээж, хоёр гараа дэс дараагаар бүгдийг нь хөвчлөн чангалж өгнө. 
  • 3. Амьсгалаа гаргангаа бүр биеийн хүчээ тэр даруй бүрэн суллана. Нүдээ зөөлөн аньж, амаа хагас нээсэн байдалтай 3-5 мин турш чөлөөтөй амьсгална. 
  • 4. Бүх биеийн мэдрэл ба булчинг сайтар амрааснаар мэдэрлийн хянах системийн тэнцвэрийг сайжруулдаг. Ийм байдлаар зөвхөн 10 мин хийхэд 2-3 цагийн нойрны үр дүн, 30 мин хийхэд бүхэл шөнийн турш шаардлагтай нойрны хэмжээний үр ашигтай хэмээн үздэг.
  • Хэрэгжүүлье:
  • Гимнастикийг салхинд гарсны дараахан юмуу 30 мин дараа хийх ба харин дасгалаа хийчихээд шууд усанд орж болохгүй. 
  • Өөртөө таарч тохирсон энгийн гимнастик юмуу йогийн дасгалыг зохион хий. 
  • Тархийг өглөөний цагаар сайн ажиллуул
  • Бие махбодь дахь дааврийн дотор өсөлтийн даавартай адил унтахгүй бол ялгардаггүй даавар байхын зэрэгцээ нойртой хамааралгүйгээр тогтвортой хэмнэлийн дагуу ялгардаг даавар байдаг. Дотоод шүүрлийн булчирхайн дотор хэсгээс ялгаран гардаг адерналин ба гадар хэсгээс ялгардаг даавар болох кортикиод байдаг. Энэхүү хоёр төрлийн даавар нь үүр цүүрээс эхлэн бага багаар ялгаран гарах хэмжээ нь нэмэгдэж, өглөөний 7-8 цагийн хооронд хамгийн дээд цэгтээ хүрдэг. Дээрх хоёр даавар нь өөр хоорондоо харилцан үйлчилснээх оюун санаа ба бие махбодийн хоёр талын үйл ажиллагааг идвэхжүүлж өгдөг. Энэ нь өглөөний 7-8 цагийн хооронд тархи хамгийн сэрүүн сэргэг байдалтай байдаг гэдгийг харуулж байна. 
  • Өглөөний тархийг сайн ажиллуулах олон арга байдаг боловч Киотогийн Их сургуулийн хүндэт багш Ошима Киёошигийн санал болгож байгаа аргыг хэрэглэж үзэхийг хүсье. 
  • 1. Боссон даруйдаа тухайн өдөр юу хийхээ төлөвлөх нь: Нойрноосоо сэрвэл хөнжилдөө дэмий хөрвөн цагийг өнгрөөхийн оронд орон дээрээ босон сууж бодол санаагаа цэгцэлхийн тулд өнөөдөр ямар ажил хийх ажлын төлөвлөгөөтөй билээ гэдгээ тэмдэглэлийн дэвтэртээ бичнэ. Ингэснээр бага ч болов гар хуруугаа хөдөлгөж байна гэдэг нь их тахинд шууд нөлөө үзүүлдэг. Түүнчлэх зөвхөн өнөөдөр хийх ёстой ажлаа санаж төлөвлөн тархины мэдэрлийн эд эсийн үйл ажиллагааг ч бас идвэхжүүлдэг. Өглөөд нүдээр тогтоож авсан мэдээлэл тархинд гүн гүнзгий хадгалагдан үлддэг. 
  • 2. Биеийг үрж ухаан санаагаа сэргээх нь: Хөнжлөөсөө боссон даруй хуурай алчуур авч биеэ арчиж үрнэ. Үүнийг тахинд хангалттай сайн цусын илгээхийн тулд хийж байгаа юм. Арьс нь хоёрдогч тархи гэж нэрлэгдэхүйцээр их тархитай нарийн нягт харилцаа холбоотой байдаг. 
  • 3. Шүдээ угаахдаа сойзоо зүүн гараараа барих нь : Урьд өмнөхөөсөө өөрөөр дасаж дадаагүй зүүн гараараа угааснаар байнга хэрэглэдэггүй булчингаа ухамсартайгаар хөдөлгөж өгнө. Энэ нь баруун тархи ба зүүн тахины тэнцвэрийг хадгалж, тархийг бүхэлд нь идэвхжүүлэхэд тустай байдаг. 
  • 4. Чихэрлэгийн хэмжээг бага зэрэг ахиу хэрэглэх нь: Ялангуяа өмнөх өдрийн ядаргаагаа бүрэн арилгаагүй байхад энэ арга нь үр дүнтэй. Чихэрлэг нь цусан дахь сахарын хэмжээг ихэсгэдэг. Тархи нь зөвхөн усан үзмийн сахар буюу глюкозийн эрчим хүчний эх үүсвэрээ болгодог. Ийм болохоор боссон даруйдаа тохиорох хэмжээний чихэрлэгийг нөхөж өгвөл тархины үйл ажиллагаа сайжирна.
  • 5. “Өнөөдөр юу өмсөх вэ?” гэх мэтчилэн өөрийгөө гоёж чимэх талаар бодох нь: 
  • Өөрийнөө аль нэг зүйлийг ч болов гоёж гангалсан байвал бусдын анхаарлыг татдаг. Энэ нь сэтгэл санааг цоглог, эрч хүчтэй болгож, цаашид төсөөлөн бодох чавар болон ургуулан сэтгэх мэдрэмжийг арвин болгож өгдөг.Түүнээс гадна өөр хүн харж байгаа гэсэн бодолтой болж аяндаа нүүр царай толигор, өнгөлөг сайхан болдог. 

Wednesday, March 21, 2012

ГИТЛЕРИЙН АЗГҮЙДЭЛ БУЮУ ШАМБЛЫН ОРОН



     Шамбалын орон энэ үг азийн ард түмнүүдийн хувьд хамгийн ариун нандин үг нь юм. Санскритаар бол Капада гэж нэрлэдэг. Энэ нь ирээдүйн бэлгэ тэмдэг. Хүн төрлөхтнийг харанхуйгаас аврах ганц найдвар гэж азийн домгуудад өгүүлдэг билээ. Дэлхийд эд мөнгө дангаар шүтэгдэн арга ухаанаа хөрөнгө хураах хуримтлуулахад зориулсан нь оюун ухааны сэтгэл хоосорч улмаар газар дэлхийд ган гачаал тахал зовлон үзэх үед энэ оронд сайн сайхан шударга ёсны өмөг түшиг болон үлдэж эндээс л хүн төрлөхтнийг аврах Будда Майдар залран ирнэ гэнэ. Дэлхийн шашнуудад өөр өөр нэрийн дор майдар залрах тухай зөгнөн хэлсэн байдаг. Энэ нь лалынхны хувьд Мулдадара, энэхтхэгчүүдийн хувьд Ражи Аватхара, харин загалмайтнуудын хувьд Исус Христосын тухай өгүүлдэг билээ. Энэтхэгчүүдийн хувьд ариун газар Ривархиг Гималайн уулын хойд хэсэгт өөрөөр хэлбэл Түвдийн нутагт бий гэж заасан байдаг. Түүнчлэн баруун Түвдэд байдаг Кайлас уулын хойхно байдаг ч гэж тодотгох нь байдаг.  Шамбалын тухай ойлголт нь зөвхөн төв азийн ард түмий сэтгэл зүрхэнд нь оршиж үлгэр домог аман зохиолд нь тусгагдаж байсангүй. Шинийг нээж олох, эрэн хайх сэтгэлтэй өрнө дахиныхан, аялагч жуулчдын  анхаарлыг татаж ирсэн билээ. Шамбалын орны тухай албан ёсны мэдээ баримтыг албан ёсоор Португалын лам нар дэлхий дахинаа дуулгажээ. Тэд 1627-1650 онд Түвдийн Шанхсвуй хийдэд сууж байхдаа үлгэрийн юм шиг гайхамшигт газар бодитой оршидог гэж магадлан тэмдэглэн үлдээсэн байна. Тийнхүү 17 –р зууны үед Амер хотноо католик шашны томоохон төлөөлөгчдийн тэмдэглэн үлдээсэн газрын зураг дээр Шанг Шамбала хэмээх орныг тэмдэглэсэн байна. Францын дорно дахиныг судлагч эрдэмтэн Дэвид Ниль олон жил түвдийн хийдэд амьдарч эрдэмт лам нарын сэтгэл оюунаа дасгалжуулан хөгжүүлэх замаар эзэмшсэн ид шидийг бодитойгоор нүдээрээ харснаа цуглуулан “Түвдийн хутагт хувилгаад” хэмээн ном бичсэн байна. Энд дурьдсанаар түүнийг зүүн Түвдэд амьдарч байхад нутыыгийн нэг хүн байсхийгээд цаст уулруу очоод гэнэт хүрээд ирдэг тухай  өгүүлсэн байна. Тэрээр сониуч хүмүүсийн асуултанд “ Тэнд бурхад суудаг юм гэж хариулдаг байжээ. Дэвид Ниль тэр хүнд хятадын хиймэл цэцэг бурхаддаа өгөөрэй гэж дамжуулжээ. Өнөө хүн амьд хүн оргонох нь байтугай хөл тавьх аргагүй цаст уулаас буцаж ирэхдээ зөвхөн өмнөд Түвдэд долоон сарын халуун зунаар ургадаг сайхан цэцгийг бурхадаасаа авч ирэн түүнд бэлэг барьсан гэнэ. Энэ үед 20 хэмээс доош хүйтэн гол горхи тас хөлдсөн цаг байлаа. 
      Эндээс туйлын уур амьсгалтай цаст уулын дунд мэргэдийн амьдран суудаг зөөлөн уур амьсгалтай Баянбүрд байж болох гэсэн дүгнэлт хийж болох юм. Бүх аялагчдын тэмдэглэлд энэхүү нууцлаг орны хил хязгаарыг байгаль өөрийн аргаар найдвратай хамгаалж байдаг тухай дурьдсан байдаг. Хад асганы завсраар гарах байгалын хий хамгаалах тунгалаг дэлгэцийн үйлчилгээ үзүүлэн хүн мал даараагүй атлаа жихүүдэс хүрэх зэрэг үзэгдэлүүд олон тохиолддог байна. Тиймээс л жирийн хүн нэвтрэх аргагүй ажээ. Гуравдугаар Ванчинбогдын бүтээсэн “Шамбалд хүрэх зам” бүтээлд яаж тийш очих тухай бичсэн байдаг ч бэлгэ тэмдэгийн хэлд суралцаагүй хүн ойлгох аргагүй зүйл юм хэмээн өгүүлсэн байдаг. Үйлийн үрийнхээ өр төлөөсөөр салж чадаагүй эгэл хүн, урилгагүй зочин, ашиг хонжоо хайгч сониуч хүн хэн ч тийш нэвтрэх эрхгүй бөгөөд сансрын хүрднээс чөлөөлөгдөж буй өөрөө өөрийнхөө эзэн болсон шилмэл хүмүүсийг л дуудлагаар урин залдаг байна. Шамбалын орны Архатууд нь хүн төрлөхтнийг далдаас ажиглан үйлийн үрийн үй түмэн орооцолдсон утасыг үл хөндлөн болгоомжтойгоор сайн сайхан гэрэл гэгээний зүг чиглүүлж байдаг биз ээ. Дэвид Нилийн Түвдийн хутагтууд номонд зарим лам нар нүдний өмнө тув тунгалаг болон алга болсноо гэв гэнэт дахин гарч ирдэг чадвартай болохыг тэмдгэлсэн байдаг. Энэ нь амин цэнэг хэмээх маш нарийн жирийн хүний нүдэнд үл харагдах биеэс бодьсадва нар хүмүүсийн тусын тулд ийн зүтгэж байдгийг ойлгоход туслах юм. Далд ухаан судлаачдын дэвшүүлсэн нэгэн баримтлалаар Шамбалын орон Гималайн нурууны хавьд газрын дээр эфирэн хэлбэрээр оршдог гэж үзсэн байна. Энэ эфир нь эгэл бөөмсийн оршин тогтнох хэлбэр болох квантын талбайтай ойролцоо утгатай боловч бүүр нарийн юм. Сансрын бүх бодит материаллаг биеийн өчүүхэн жижиг бөөм атомоос од гариг хүртэл түүний дотор хүний биеийг ч хүртэл эфир нэвтлэн оршдог байна. Сансрын цэнхэр сувд болсон эх дэлхий  маань хүмүүс бидний муу муухай бодол хүслийн эрчим хүчээр бүтээсэн давхрага доор амьсгал нь давхцан, өвчлөн шаналж буйгаас экологийн тэнцвэр алдагдан шинэ шинэ байгалийн гамшигийн давтамж улам ихсэн өвчин тахал гарсаар байгаа билээ. 
     Сэтгэл зүрхээ ариусган хүүхэд мэт цэвэр тунгалаг гэм хоргүй болж оюун ухаанаа арга ухааны хажуугаар билэг ухаанаар цэнэглэж баймааж нь хувь хүн дараагийн шинэ амьдралд хөл тавих эрхтэй болно. Удтал үргэлжилсэн Кали юга буюу харанхуй эрин дуусах явц үргэлжилж байна. Зүй зохицолынхоо дагуу харанхуй эриний сүүлээр цаг хугацаа маш их хурдасдаг байна. Үүний бодит илрэлийг бид амьдрал дээр харж байна. Өчигдөр л ойлгоход төвөгтэй байсан зүйлүүд өнөөдөр жирийн үзэдэл болж ахуйн сэтгэлгээнд маань хэвшчихсэн байх жишээтэй. Нөхцөл байдал арав дахин нягтрана гэж үзвэл түүнээс урган гарах боломжууд даруй зуу дахин нэмэгддэг ийм л үед бид амьдарлч байна. Нэгдмэл ертөнцийн их цөм соронзон төвөөс ирэх бурханлиг туяа долоон бурхан одоор долоо задарч наашлан тэнгэрийн арван хоёр одоор дамжин нар түүний гаригууд дээр тус тус хугарч манай дэлхийд сая нэг ирдэг гэнэ. Шамбалын тэрхүү олон дамжлагаар дамжин ирсэн бурханлиг илч гэрлийг хугалан хүн төрлөхтнийг хүлээн авч боловсруулж чадах хэмжээнд давтамжийг нь намсган цацагч фокус гэж ойлгож болно. Тийнхүү Шамбалийн орноос шинжлэх ухааны ололт нээлт урлагийн сод бүтээл нийгмийн хүн төрлөхтний дэвшилд хүргэх импульсууд хүний гэгээрсэн тархи ариуссан гал халуун зүрхэнд тусч байдаг байна. Рерихын Оксфорд Кембриджийн их сургуулиуд дээр шагнал хүртсэн эрдэм шинжилгээний нэгэн бүтээлд бичсэнээр Шамбал бол ирээдүйн Кольфа сансрын шинэ эриний удирдах зарчим билээ.
     1942 оны 11-р сарын 28-нд буюу Германы арим Сталинградыг бvсэлж, Африкт Вермахтын дивизvvд бут цохигдоод тун удаагvй байхад ДЯЯ-ны сайд Гиммлер 2000 хуудас илтгэл бариад Гитлер дээр очсон байна. Тэд зургаан цаг ярилцжээ. Шамбалын агуйг хайх зорилгоор туршлагатай уулчид, нэртэй эрдэмтдээс бvрдсэн тусгай отрядыг Тvвд рvv яаралтай илгээх тухай шуугиан тарим саналын тухай уг илтгэлд өгvvлсэн байв.
Агь тарнийн ёсонд жигтэйхэн итгэдэг Гиммлер хэрэв дэлхийн тэнхлэгийг олоод буцаан эргvvлж, цаг хугацааг ч нөгөө тийш нь явуулж чадвал Герман улс мөн буцаад аятайхан байсан. 1939 ондоо очиж, гаргасан алдаанаасаа сургамж авч дайныг шинээр эхлvvлж, ялж болно гэж vнэхээр бодоод байсан аж. 1938 онд Тvвд рvv явуулсан нацистын анхны эксдедицийн vйлдсэн, Шамбалын орон хаана байж болохыг харуулсан газрын зургийг ч илтгэлд хавсаргасан байлаа. Тэн хагас нь нурж сvйрсэн Рейхсканцлерийн байшинг шалгаж явсан Зөвлөлтийн ДЯЯ-ны офицерууд доод хонгилоос нь тvвд ламын шарил олоод маш их гайхсан гэсэн. Гуравдугаар Рейх шинжлэх ухааны бус зvйлд хандах нь элбэг байсныг хvмvvс мэднэ. Тиймээс ч Шамбалын орон олдоно гэдэгт Гитлер vхэн vхтлээ итгэсээр байсныг “гайхамшигт явдлын” тухай тvvний мэдэгдэл гарчилдэг. Уг мэдэгдлийг 1945 оны хавар тарааж эхэлсэн гэж Английн тvvхч Виктор Праудфут ярьсан юм. Австрийн иргэн, мэргэжлийн уулчин Генрих Харрер, Гиммлерийн итгэлт хvн Петер Ауфшнайтер нараар удирдуулсан таван хvн 1943 оны нэгдvгээр сард маш нууц байдалд Берлинээс Тvвдийг зорив. Гэтэл тавдугаар сард энэ жижиг багийг Английн колони байсан Энэхэгт баривчилж шоронд хорьсон байна. Энэ таван хvнд чухам ямар боломж олдсоныг бvv мэд. Шоронгоос оргоод оны сvvлчээр Тvвдэд иржээ. Цаашдаа тэдэнд юу тохиолдсон нь харин одоо хэр оньсого. Дармасалад амьдарч суугаа Тvвдийн Далай лам “Аиф” сонины сурвалжлагчтай ярилцахдаа, Генрих Харрерийг би сайн санаж байна. Тvvнтэй дайны дараа 1948 онд Тvвдийн нийслэл Лхас хотод ирэхэд нь танилцсан юм. Тэрбээр Шамбалын орныг эрж Тvвдээр таван жил бэдэрсэн. Тийм учраас Герман улс дайнд ялагдсаныг Энэтхэгийн нэгэн худалдаачнаас сонссон байсан. Энэ vед тvvний бvлгээс Ауфшнайтер л амьд байсан гэж хэлсэн байна. Тэгвэл таван жилийн хугацаанд СС-ийн энэ экспедицийнхэн хаан байсан юм бол? Харрер дэлхийн тэнхлэгийг олсон ч яаж буцааж эргvvлэхийг нь ойлгож чадаагvй гэж vздэг тvvхчид бий. Тvvний гурван нөхөр яасан нь тодорхойгvй. Шамбалын тухай домогт өгvvлснээр бол, дэлхийн тэнхлэгч маш их эрч хvч хуралдсан байдгаас тvvнд ойртож болдоггvй. Чухам тиймээс Шамбалыг дэлхийг удирдаж байдаг төв нь гэж vздэг. 
      Тvvнд хvрч очиж чадсан хvн цаг хугацааг захираад зогсохгvй, өөрийгөө хамгаалах биоталбайг бий болгох, тэнгэрээс газар руу гал авчрах ид шидийн чанарыг эзэмшинэ. Тvvнээ сгадна Шамбалын орны эрчим чадал нь хvнийг мөнхжvvлэх чадалтай гэсэн домогт Гиммлер итгэдэг байсан учраас дэлхийн тэнхлэг хэмээх домгийн зvйлийг олбол Тvвд рvv мянган десантчин явуулж “Мөнхийн хvмvvсийн арми” байгуулахад бэлэн байв. 
Гиммлерийн “Тvвдийн төслийн” тухай анхны албан ёсны мэдээ 90-ээд оны эхээр гарсан бөгөөд энэ хvртэл тvvхчид битvvлэг цуурхал төдийг мэддэг байв. Далай ламын дэргэд ажиллаж байгаад Харрер 1951 онд Лхасыг орхиж Австрид ирэхдээ архивын асар их материал авчирсан ч тvvнийг нь англичууд хураагаад авчихсан байна. Хожим нь тэрбээр “Тvвдэд өнгөрvvлсэн долоон жил” гэдэг дурсамжийн номбичсэн юм. Энэ номоор нь кино хийсэн бөгөөд Голливудын од Брэд Питт тоглосон. Гиммлерийн илтгэлийн зарим хэсэг сониныхны гарт орох vед Харрер өөрийг нь Гиммлер Тvвд рvv явуулсан гэдгийг албан ёсоор хvлээлгvй байсаар өөд болсон байлаа. Тvvний толгойлсон экспедицийн архив, кино хальсыг Английн эрх баригчид олон нийтэд дэлгэхийг зөвшөөрөхгvйбайна. Шамбалын орон гэж бий. Гэхдээ тэдний төсөөлөөд байгаа шиг юм биш. Тvvн рvv зүгээр л яваад орчихож, тvvнийг гараараа барьж болохгvй. Шамбал шал өөр хэмжигдэхvvнд байгаа. Оюун санааны өндөр дээд тvвшинд хvрч чадсан хvн л дэлхийн тэнхлэгийг vзнэ гэж би европчуудад олон удаа тайлбарласан хэмээн Далай лам “АиФ” сонины сурвалжлагчид хэлсэн юм

ЗҮҮН ГАРЫН ХААНТ УЛС


1750 оны үеийн Зүүнгарын хаант улс
   Зүүнгарын хаант улс нь Монгол үндэстэн байгуулсан дэлхийн сүүлчийн нүүдэлчин эзэнт гүрэн юм. цагаан хэрмийн баруун үзүүрээс одоогийн Казахстаны зүүн хэсэг хүртэл, одоогийн Кыргызстаны хойд хэсгээс өмнөд Сибирь хүртэлх газар нутгийг эзлэн оршиж байв.
1610 оноос Зүүнгарын хаант улсын суурь тавигдах үеээс Ойрадын удирдагчид хунтайж хэмээх цолтой байв[1]. 1678 онд Галдан Далай ламаас Бошигт хан цол хүртсэн үеэс эхлэн Цэвээнравдан, Галданцэрэн, Даваач нар хаан цолтойгоор засаглаж байсан ажээ.
Түүх
    Их Монгол Улс байгуулагдсаны дараа Чингис хаан хүү Зүчиэр удирдуулсан цэрэг илгээж ойн иргэдийг дагуулах гэсэн боловч Ойрадын ноён Худуга Бэхи Ойрадуудаа дагуулан угтан ирж Их Монгол улсад нэгдсэн юм. Ийм учраас Чингис хаан Хутуг Бэхийн хүү Иналчид өөрийн охин Чэйжинийг, түүний дүү Төрөлчид Зүчийнхээ охин Холуйханыг хатан болгон өгч худ худгуй болж, Ойрадуудыг Их Монгол улсын Боорчийн харьяанд 4 түмэн болгожээ. Энэ цагаас Дөрвөн Ойрад гэдэг нэр гарчээ. Үүний дараа ойрадууд баруун зүг нүүж Енисей мөрний эх Дэлгэр мөрний саваар очиж нутаглаж байгаад XIII зууны II хагаст Завхан, Хүнүй гол Алтайн уулын зүүн бэл хүрч нутагласан бөгөөд тэд Аригбух, Хайду нарын харъяатууд болжээ. XIV зууны сүүлч үеэс Ойрадууд Чингисийн угсааны Монгол хаадын мэдлээс гарч тусгаарлахын төлөө тэмцэх болсноор Элбэг хааны үед уугуул Монгол орон баруун, зүүн Монгол, Урианхайн 3 хязгаар болж хуваагдан хоорондоо тэмцэлдэх үе эхэлжээ. XV-XVI зууны үед Ойрадууд дахин баруун тийш нүүдэллэн Алтайн уул, Эрчис мөрний эх, Бархөл, Хами, Ордосын баруун хойгуур очиж суурьшсан юм. Тэд Дөрвөн Ойрадын чуулган гэдэг эрх барих зөвлөлдөх дээд байгууллага байгуулж даргаар нь Бүүвэй Мирз, дараа нь Байбагас нар ажиллаж байжээ.
Дотоод зөрчил
Цаг агаарын бэрхшээл зэргээс болж Дөрвөн Ойрадын Торгууд, Дөрвөдийн зарим нь баруун хойш цаашлан нүүж Ижил мөрөнд, Хошууд нар нь Төвд, Хөх нуурт очиж нутаглажээ. Ижил мөрөнд очигсдыг уугуул ойр хавийнхан нь яваандаа Халимаг гэгдэх болсон юм. Гадагш нүүж одолгүй үлдэгсдийн олон нь Цорос овогтнууд байлаа. Тэдний нөлөө Ойрадуудын дунд өсөж эрх барих овог болсон үе байдаг. Цорос овогтны тэргүүн Эрдэнэбаатар хунтайж 1640 онд Тарвагатайн нурууны “Улаан бураа” одоогийн Тачван хот гэдэг газар Монгол ноёдын чуулган хийхийг санаачилжээ. Энэ чуулганд Халх болон Ойрадаас 28 ноён оролцсоны дотор Эрдэнэ бишрэлт засагт хаан Субадай, Очирай түшээт хаан Гомбодорж, Сэцэн хан ноёдын төлөөлөл, Ойрадын Эрдэнэбаатар Хунтайж, Хөндлөн Уваш Гүүш хаан Төрбайх, Хөх нуур, Ижил мөрний Торгуудын төлөөлөгч, Халх Ойрадын шашны зүтгэлтнүүд оролцсон юм. Энэ чуулганаар Дөчин дөрөв хоёрын “Их цааз” гэдэг 120 зүйл бүхий хууль батлав. Энэхүү Их цаазын гол үзэл санаа нь: - Манж гүрний зүгээс эзлэн түрэмгийлэх аюул занал нүүрлэж байгаа нөхцөлд:
1. Манжийн эзлэн түрэмгийлэх аюулын эсрэг тэмцэх явдал бол хүн амын нийт давхарааны үүрэг хариуцлага болгох
2. Шарын шашныг улсын шашин болгон хуульчилж шашны нөлөөн дор Монгол овогтны эв нэгдлийг бэхжүүлэх
3. Том ноёдын хоорондын зөрчил сөргөлдөөнийг зогсоож хүчээ төвлөрүүлэх зэрэг гол асуудлуудыг хуульчилж өгсөн юм.
    Монгол овогтны улс төрийн нэгдлийг сэргээх энэ чуулганы шийдвэр Эрдэнэбаатар хун тайж Ойрадын шарын шашны тэргүүн Зая Бандид Намхайжамц нарын хүчин чармайлтаар Ойрад нутагт зохих үр дүнд хүрч Ойрадын дотоод зөрчил зогсож аж ахуйн байдал нь сайжирч Орос Казактай холбоо харилцаа тогтоожээ. Гэтэл 1671 онд Эрдэнэбаатар хун тайжийг түүний Торгууд хатан Юм Агасаас төрсөн Сэнгэ залгамжилах байсныг хун тайжийн Хиргис хатан Дара Балжаас төрсөн хүү Цэцэн, Зодов хоёр эвсэж хороосон байна. Энэ тухай мэдээг Юм Агас хатан Төвдийн Далай ламын дэргэд шавилан сууж байсан хүү Галдандаа хүргэж яаралтай ир хэмээн дуудсан байна. Галдан(1644-1697) улааны шашны сахил санваараа Далай багшдаа буцааж өгөөд нутагтаа ирж, Алдар хошууч, Данзан нарын туслалцааг авч хуйвалдагчийн эсрэг тэмцэхдээ Ойрадын чуулган дарга Очирт Сэцэн (Хошууд аймгийн хүн)-ий дэмжлэгийг авсан байна. Очирт Сэцэн хааны охин Ануг Галдан хатан болгон авч худ ургийг ойртуулагч хүүхэн эрдэнэ болгожээ. Галдан, Цэцэнг устгаад Зодовыг Хөх нуурын зүг зугтаалган өөрийн холбоотон агсан Алдар хошуучийг 1671 онд, Данзанг 1673 онд өөртөө нэгтгэн (газар нутаг харъяат ардын нь хамт) авмагц Хадам аав Очирт Сэцэн, авга ах Цөкүр нь Галдангаас болгоомжлохдоо түүнийг айлган сүрдүүлэх зорилгоор Галдангийн захиргаанд орсон зарим аймгийг довтлон булаан авчээ. 1675 онд хадам аав түүний хүү Лувсангомборавдан нар шинээр хуйвалдаан зохион байгуулж байгааг Галдан мэдэж өрсөн цохилт өгсөнд Очирт Сэцэн, Жултаст (Казахт) зугтахад хөөн барьж аваад Бортал гэдэг газар гөрөөчний хоёр отгийг захируулан суулгажээ. (Очирт Сэцэн 1680 онд нас барсан) Нөгөө авга ах нь Цөкурийг 1676 онд бут цохисноор Ойрадын газар нутаг олон аймаг Галдангийн мэдэлд орж тэрээр 1676 онд Ойрадын хаан ширээнд суужээ. 1679 онд Галдан хаанд Далай лам Бошигт цол хайрласан. XVI зууны эхэнд Ойрадын 40 хошуу нь 2 гар болж хуваагджээ. Чорос, Шарас, Махас гэсэн 3 аймгийн 20 хошууд Зүүнгар Ойрад болдог байв. Баруун гарын олонхи нь гадагш нүүгээд Зүүнгарынхан нь нутагтаа үлдсэн учраас Галдан улсаа Зүүнгарын хаант улс гэж нэрлэв. (Өмнөх түүх бичлэгт Зүүнгарыг Эрдэнэбаатар хунтайж байгуулсан гэж бичсэн байдаг). Галдан Зүүнгарын засаг захиргааны хуучин зохион байгуулалт болох хошуудыг эвдэж, хааны харьяатыг гал голомт гэсэн утгаар "отог", ноёдын харьяатыг "анги" гэдэг боллоо. Энэ нь ноёдын эрх мэдэл, эдийн засгийн хүчийг хязгаарласан арга хэмжээ байв. Галдан “захиа зарлиг” гаргаж засаг захиргаа хот айл, арван, хорин, дөчин отог гэж хувааж харьяат ардууд нэг отгоос нөгөөд дураараа шилжихийг зогсоов. Отгийн захирагчийг “Зайсан”, Дөчиний захирагчийг “Дэмч” гэдэг байв. Зарга шүүх, маргаан таслах явдлыг чангатгажээ. Зарга буруу хагалбал, зарчийг огцруулдаг болгов. 1654 оноос өмнөх буюу эцгийн үеийн өр төлбөрийг хүчингүй болгов. Галдан Зүүнгарт анх удаа зоос цутгуулсан юм. Бурхны шашны сүм хийдүүдийн жас байгуулсан юм. Оргодол босгуул этгээдийг барьж өгсөн хүнд түүний мал хөрөнгөөс урамшуулал болгон өгөх журам тогтоосон байна. Галдан Тод, Дөрвөлжин, Түвд үсэгтэй алтан тамга гуравтай байжээ. Хаанаас дооших албаны хүмүүст мөнгө, зэс, төмөр, цагаан тугалган тамга өгч зиндаалдаг болсон байна. Ногоон буюу Алаг өнгөтэй туг хэрэглэж байв. Галдан Манж гүрэнтэй хөрш улсын хувьд худалдаа хийж эрх тэгш харилцаж байх хүсэлт тавьж байсан боловч Энх-Амгалан хаан Өөлд аймаг (Ойрадыг хэлж байна)-т Очирт хан, Аблай ноён, Галдан тайж гэж л байсан, ер бошигт хаан гэж явсан газаргүй хэмээн Галданг ихэд дорд үзсэн хариу өгч байжээ. Гэвч Галдан Бээжинд ирж жил бүр элч илгээж олон мянган хасгаар өргөн хэрэглээний зүйлээ тээвэрлэж авдаг байв. Гэтэл 1683 онд Манж нар Ойрадын 200-гаас илүү хүнтэй элчийг цагаан хэрмийн хаалгаар оруулахыг хориглов. Галдан Туркeстан, Самарканд, Бухар зэрэг баруун зүгт газар нутгаа тэлж худалдааны замд ноёрхох, цэрэг зэвсгийн чадавхаа нэмэгдүүлэхийн тулд Зүүнгарт амьдарч агсан Орос, Швед гаралтай уран дархануудаар галт зэвсэг, хуяг, дуулга, жад, илд хийлгэж Буучин отгийг 1000 өрхтэйгээр байгуулжээ.
Эмгэнэлт төгсгөл
      Манжийн Тэнгэрийг тэтгэгч хааны 15-18-р он буюу 1755-1758 онд Монголын Ойрад-Зүүнгарын хаант улсыг мөхөөн дарж эзлэн авсан газар нутгаа "Элбэн дагуулсан Шинэ хязгаар" хэмээн нэрийдэн, 1 сая илүү тоологдож байсан хүн амтай байсан тус хаант улсын баатарлаг ард тvмнийг дэлхийд томоохонд тооцогдох, хүн тeрeлхтeний тvvхэнд урьд сонстоогуй аймшигт бузар-яргалалаар (геноцид) үгүй хийж, толгой дараалан хядсанаас огт хүнгүй газар болсон ба хожим дагаар орсон Уйгар,Казах,Киргизүүдэд шагнан олгосон ба амьд үлдсэн цөөн ойрад-монгол хүмүүс Ижил мөрөн дэх торгууд-халимагууд руу зугтан очжээ. Энэ үеийн түүхээс эхлэн Хятадууд энэхүү бүс нутггийг өөрийн газар хэмээн зүтгэх болжээ. Уг шалтгаан нь Хятадын эртний Күнзийн үзэл баримтлалаар нарт тэнгэр доорхи Нангиад хүний хөл хүрсэн газар болгон (аянчид, элч төлөөлөгч, худалдаачид) Дундад улсынх байх ёстой гэсэн атгаг санаанаас үүдэлтэй юм. Тэрхүү шившигт гэмт хэргээ нуун дарагдуулахын тулд хижиг, тахал дэлгэрч хүн ам нь хиарсан гэж Манжийн түүхчид бичиж үлдээснийг Хятадын эдүгээ цагийн түүхчид тодорхой зорилгын үүднээс энэ хэсгийн бусад хэл дээрхи хэсэгт оруулсан байгааг уншигч та бүхэн анхаараарай.

ЛУУНЫ ЯСНЫ ЭРЭЛД

      Нэгэн үе дэлхийг донсолгож байгаад нам гүм болж, ХХ зууны эх гэхэд бараг мартагдсан Монголын нэрийг дэлхий дахинаа дуурсгасан үйл явдал бол манай говиос олдсон палеонтологийн нэн чухал олдворууд юм.
Тал нутгийн нүүдэлчид хур бороо, салхинд идэгдсэн эрэг гуу, жалганаас аварга том амьтны яс гарч ирэхийг нэг бус удаа хардаг бөгөөд түүнийг дорно дахины ард түмнүүдийн дунд түгээмэл байдаг домгийн амьтан болох лууны яс гэж үздэг байлаа. Өдгөө говийн сумдын орон нутгийн судлах музейд палеонтологийн ховор нандин үзмэр бүхий тасаг байх нь элбэг.Чухамхүү тэдгээрийг эрт дээр цагт манай гариг дээр амьдарч байгаад мөхсөн үлэг гүрвэлийнх болохыг тогтоож, палеонтологийн ухааныг баяжуулсан хүн бол америкийн эрдэмтэн Рой Чэпмэн Эндрюс билээ.
 Тэрээр Монголд ирэхээсээ өмнө Америкийн байгалийн түүхийн музейгээс зохион байгуулсан Төв Азийн нэг, хоёрдугаар экспедицийг удирдан хятадын зарим муж, Өвөрмонголд ажиллан баялаг туршлага хуримтлуулсан судлаач байв.Төв Азийн гуравдугаар экспедици 1922 оны хавар тэр үед зөвлөлтийн нөлөөн дор хувьсгал хийж, тусгаар тогтнолоо зарлаад байсан Монголын нийслэл болох "Нийслэл Хүрээ"-г зорьжээ.
Төв Азийн гуравдугаар экспедицийн удирдагч Р.Ч.Эндрюс 1922 оны тавдугаар сард тэр үеийн Монгол улсын удирдагчид ба одоогийн Шинжлэх ухааны академийн үндэс болсон "Судар бичгийн хүрээлэн"-тэй хамтран ажиллах гэрээ байгуулжээ.Монголын засгийн газар Судар бичгийн хүрээлэнг төлөөлөн Цогт Бадамжав хэмээх хүн тэдэнтэй хамтран ажиллах болжээ. Энэ хүн нь өмнө нь Ноён ууланд археологийн малтлага амжилттай хийж байсан Козловын экспедицид ажиллаж байсан туршлагатай нэгэн ажээ.Ноён уулнаас Хүннүгийн үеийн ширдэг, ваар, сав зэрэг ховор олдвор гарсны зарим нь одоо ч Улаанбаатар дахь Үндэсний түүхийн музейн гол үзмэрийн нэг болж байна.
Козловын энэ экспедицэд дадлагажих оюутнаар ажиллаж байсан А.Симуков хожмоо нэртэй судлаач болж шинэ Монгол улсын анхны боловсронгуй газрын зургийг үйлдсэн байдаг.1921-1924 он бол Монгол орон зөвлөлтүүдийн тусламжаар тусгаар тогтнолоо зарласан боловч зарим нэг бодлогыг ялангуяа дотооддоо бие даан явуулдаг, хэмжээт эрхт хэмээн зарласан боловч Богд эзэн хаан нь ширээндээ суусан хэвээр, хүрээ болон бусад газарт Америк, Швед, болон хятадын оросын пүүсүүд эрх тэгш үйл ажиллагаа явуулсан, Данийн фермерүүд хөдөө нутагт энэ төрлийн аж ахуй байгуулах туршилт хийж байсан зурвас үе юм.Р.Эндрюсын экспедици тэр жилээ өнөөгийн Баянхонгор аймгийн нутаг Бөөн цагаан нуур, Өөшийн нуруу, Луугийн худаг, Арцбогд, Баянзаг зэрэг газруудад малтлага хийж хирс маягийн аварга гүрвэл (baluchitherium), тоть хошуут үлэг гүрвэл (psittacosaur protiguanoddon) зэргийг олжээ.
 1923 онд Төв Азийн гуравдугаар багийнхан дэлхийг шуугиулсан олдворыг Баянзагаас олж нээжээ.
 Тэр нь тус экспедицийн палеонтологч Жорж Оулсоны олсон үлэг гүрвэлийн өндөг байв. Энэ цаг мөчөөс хойш үлэг гүрвэл өндөг гаргадаг байжээ гэдгийг мэдэж авсан юм. Энэ мэдлэг өнөөдөр сургуулийн бага дунд насныхны мэддэг зүйлсийн аймагт багтжээ. Мөн шүдгүй махан идэшт үлэг гүрвэлийг ч анх эндээс олж нээсэн байна. Овираптор (Oviraptor) нь шүдгүй боловч бусад үлэг гүрвэлийнхээ өндгийг хулгайлан иддэг амьтан байжээ.
Гайхамшигт амжилтандаа урам зориг орсон Р.Эндрюс ба түүний багийнхан 1924 онд ажиллаж чадаагүй ба 1925 онд Монгол дахь ажлаа дуусган нутаг буцжээ.1924 онд Монгол улс Бүгд найрамдах улс болсноо тунхаглаж Үндсэн хуулиа баталсан ба нэгэнт насан өөд болсон эзэн хаан 8-р Богд Жавзандамбыг төр ба шашны хүрээнд эргүүлэн тодруулахгүй гэдгээ ч мэдэгдсэн байна.Энэ хэрээрээ зөвлөлтийн нөлөө улам их болж монголын засгийн газар зөвхөн тэдний даалгаврыг гүйцэтгэх ажил хийх болов. Зөвлөлтийнхөөс бусад гадаадын экспедици, худалдааны пүүсүүдийг хөөн гаргалаа.Тэр үед Монголд байсан Шведийн худалдаачин Ларсен, Хөвсгөлд фермерийн аж ахуй байгуулж байсан Данийн харьяат Ове Кревс гээд олон арван гадаадынхан мөн Монголоос явсан билээ...

Tuesday, March 20, 2012

ПАСХИ АРЛЫН НУУЦЛАГ ХҮН ЧУЛУУНУУД

ПАСХИ энэ аралын талаар үлгэр домог мэт баримт олон байдаг. Гэвч би энэ удаа уншиж, сонсож байсан баримтаа нэгтгэн та бүхэнд хүргэж байна. Энэ арал нь Номхон далайд Өмнөд Амеркийн эх газраас 3700 км, хүн оршин суудаг хамгийн ойрын арлаас 100 км зайд Полинейзийн арлуудын хамгийн зүүн хэсэгт оршино. Интернэтээс хайгаад Папа-Нуи(Полонейзчүүд ингэж нэрлэдэг юм гэсэн. Арлын нэрний талаар зөндөө л юм бичсэн байна лээ түүнээс энд Эх газрын төгсгөл гэсэн утгаар нь авлаа) буюу Пасхи(Англиар Easter island гэж хайвал их мэдээлэл олж болно) гэж нэрлэдэг болохыг олж мэдэв. Энэ арлыг 1722 оны 4 сарын 5 буюу яг улаан өндөгний баяраар Голладын судлаач Якоб Роггевен гэгч нөхөр нээж  Пасхи арал-Paasch-Eyland Испаниар  Isla de Pascua(18 зууны Даач буюу Голланд хэлэнд улаан өндөгний баяр гэсэн утгатай үг гэнэ) гэж нэрлэжээ.
    Тэнгисийн хягзааргүй уудамд цор ганцаар орших эзгүй арал дээр уулын энгэрт лут том чулуун хүн хөшөөнүүдийн (Моай-МOAI гэж нэрлэдэг юм билээ) нар жарган мөчид хар дүрсүүд тэнгисийн хаяа уруу унан сунсаар алга болох нь өөртөө агуулагдах учир битүүлэг нууц түүхийг ил гаргах цаг нь болоогүйг сануулах мэт сэтгэлд хүйт даана. 
      Энэ арал дээрх нийт 887 (зарим баримтанд 900 гаруй, 600 хол гаруй гэсэн байсан.Гэхдээ миний авсан тоо нь http://en.wikipedia.org/wiki/Easter_Island тул билүү баттай гэж үзэж байна ) аврага чулуун хүний хөшөө нь үе үеийн судлаачдын сонирхолыг татсаар ирсэн. Энэхүү хөшөө нь 2.5-50 тонн жинтэй,  ба зарим нь малгай өмсгөн урласан тонн орчим жинтэй байх нь ч бий. Мөн эдгээр хөшөөнөөс гадна Аху-Ahu нэртэй чулуун хавтангууд, агуй, хадны сийлбэрүүд бас бий. Эдгээр аврага хөшөөг хэн яах гэж бүтээв? Энэ арал дээр хэдэн зуун чулуун хөшөө, дутуу хийсэн хөшөө бүхэн хэд хэдэн чулуун уурхай олджээ. Нэгэн хөшөөний нүүрийг бараг бүтэн сийлж дуусгасан боловч толгойн хойд хэсгээрээ уулнаас бүрэн салаагүй байсан нь сонирхолтой. Хөшөөг бүтээгчид яагаад ажлаа гэнэт зогсоов?Өвс ургамал бараг байхгүй алгын чинээхэн энэ арлын цөөхөн хэдэн оршин суугчид чухам юугаар галт уулыг огтлон хоёр гурван байшингийн дайтай өндөр, дэлдэн чихтэй хүн хөшөөг хэнд, юунд зориулан урлаж, ямар нэг хүнд ачааны малгүйгээр хэрхэн эргийн янз бүрийн цэгүүдэд хүргэж, яаж хүчирхэг чулуун хавтангуудыг өргөж чадсан юм бол? Энэ арал дээр бут намхан моднууд ургасан боловч хөшүүрэг, бул чулуу,бат бөх татлага хийж болох бат бөх мод огт байсангүй. Эдгээр нууцлаг асуултанд хариул олдохгүй учир зарим нэгэн нь харь гаригийн айчлалын тухай таамаглалын тусламжтэй хүртэл тайлбарлах гэж оролддог "Пасхи арлын хүн чулуун хөшөөнүүдийн тухай цуутай оньсого" одоог хүртэл үргэлжилсээр байна. Судлаачдын тооцоолсноор эдгээр хөшөөг барихад 5000 эрүүл чийрэг ажиллах хүч шаардлагатай ажээ. Дундаж хэмжээний нэг хөшөөг хийхэд 10 орчим тооны хүн бүтэн 1 жил ажиллах шаардлагатай. Гэтэл энэ арал нь ийм олон хүнийг хүнсээр хангаж чадахгүй гэдэг нь ойлгомжтой. Зарим судлаачид Пасхи арлын эртний оршин суугчид одоогийн Перу хавиас ирсэн гэж үздэг. Андын нурууны TITIICACA нуурын эргээс холгүй орших TIHUANACO хотын туурьнаас аврага чулуун хөшөөнүүд олдсон байна. Энэ эртний соёл иргэншил нь МЭ 500-1000 оны үед эд оргил үедээ хүрээд 1300 оны үед мөхсөн байна. 
Мөн нөгөө талаас арлын оршин суугчид нь МЭ 90 оноос Шинэ Гивинейн Анакена шүрэн арлаас ирж суурьшсан гэж таамагладаг. Энэ арлын оршин суугчдын тухай ярихад Полейнезчүүд, Малайнезчүүдыг орхиж болохгүй.. 
Юутай ч оршин суугчид нь хэн ч байсан ямартай ч  энэ арал нь Полинейзийн арлаас маш алслагдан тул хүн амь нь Европчуудыг  анх суурьших хүртэл бүрэн тусгаарлагдсан байжээ. 1999 онд ПАСХАГААС олдсон арга ясыг шинжилж үзхэд Полейнезчүүдтэй ижил төстэй байжээ.
1860 оны үед нэгэн мишионерээр бичигдэн үлдсэн нутгийн домогт:  Нэгэн удаа Хоту Матуа хааны туслах Хауа Мака унтаж байхдаа түүний сүнс нь өөрийн эзэн хаандаа шинэ газар нээхээр урт удаан аянд гарч Mata ki te rangi(тэнгэр өөд ширтэх мэлмий); гэх нэртэй газар байхыг олжээ. Энэ тухайгаа эзэн хаандаа айлтгахад Хаан өөрийн эхнэр хүүхэд болон ард иргэдээ дагуулан холын аянд гарч эрэл болсон аралдаа ирж "Te pito o te henua" ( Ертөнцийн төгсгөл) хэмээн хэлсэн гэдэг. Шинээр ирэгсэд жимс ногоо, тэмээвэр амьтадаа авчран арал дээр гадил амтат төмс зэргийг тариалсан байна. Эхэндээ арал үржил шимээ өгч байсан боловч яваандаа хөрсний үржил шимгүй болж улмаар ой модоо огтлон шатааж тариалангийн талбай болгож байсан тул арлын байгалийн тэнцвэрт байдал алдагдаж өлсгөлөнгийн аюул нүүрлэжээ. Ингээд нутгийнханы тунд бие биеэ барьж идэх явдал гарч эхэлжээ. Мөн тэд учир битүүлэг хөшөөнүүдийг магадгүй шүсэг бишрэлтэйгээ холбоотойгоор их хэмжээгээр барьж босгоход ой модыг хайр гамгүй хэрэглэснээр арал дээр хоол хүнс улам бүр цөөрсөн байна.
       Харин арлын хүн ам цөөрч, учир битүүлэг хөшөөнүүд үлдсэн тухай тухай Wikipedia-д бичихдээ нэг үе 15000 хүрч байсан арлын хүн амын Европчууд ирхэд ердөө 2000 л үлдсэн байв. Гэвч тэдний зовлон үүгээр дууссангүй шинэ аралд ирэгч цагаан арьстангууд нутгийн уугуул иргэдийг боол болгон зарж, үлдсэн хүн амь нь харынханы авч ирсэн өвчний улмаас амь үрэгдсэн байна. Энэ бүгдийн эцэст арал дээр бишрэл бас айдас төрүүлэм хоорондоо ижил царайтай аврага хүн чулуунууд, зурган бичиг бүхий учир үл тайлагдах Ронгорого хэмээх самбар үлдэж хоцорсон байна.